Хаврын урь орж, ханш нээсэн энэ цаг үед хог хаягдал, хөрсний бохирдлоос үүдэлтэй элдэв халдварт өвчин гарах нь элбэгшдэг. Тиймээс өвлийн турш хуримтлагдсан хур хогоо цэвэрлэх хөдөлгөөн өрнөсөөр байна. Өнгөрсөн 7 хоногийн сүүлчээр Чулуунхороот сумын нийт иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд "Хог хаягдалгүй эрүүл орчинд амьдаръя” уриан дор нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, сумын төв орчмын хог хаягдлыг бүрэн цэвэрлэжээ. Мөн сумынхаа ЗДТГ-ын үүдэнд гоёлын модод тарьсан байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих