Худалдан авах ажиллагааны албаны 2016 оны төлөвлөгөөнд тусгасан 3.5 тэрбум төгрөгийн 62 төсөл, арга хэмжээнээс 56 төсөл, арга хэмжээг зохион байгуулаад байна. Худалдан авах ажиллагааны явц 90,4%байна.
Хэрлэн сумын 1-р багт байрлах 50-р байрны дээвэр, цэвэр, бохир усны шугамын засвар 100 сая төгрөгийн төсөвтэй ажлыг "Дөшийн нуруу” ХХК хийхээр тендерт шалгарсан байна.
Баян-уул сум 140 га, Баяндун сум 30 га, Халхгол 30 га нийт 200 га газрыг ойжуулалтын арга хэмжээ 139 сая төгрөгийн төсөвтэй ажлыг Багц-1 "Бавж барас” ХХК, Багц-2 "Нарс мод” ХХК, Багц-3,4,5 "Өвөр-Эрээн” ХХК, Багц-6 "Үлийн даваа” ХХК нар хийж гүйцэтгэхээр боллоо.
Чойбалсан хотын орон сууцны барилгуудын дээврийн засварын ажил 300 сая төгрөгийн төсөвтэй ажлыг Багц-1,2 "Дөшийн нуруу” ХХК, Багц-3,6 "Бүжнар” ХХК, Багц-4 "Эгшиглэнт прожект” ХХК, Багц-5 "Чандмань тал” ХХК нар хийж гүйцэтгэхээр тендерт шалгарсан.
Цагаан-овоо сумын төвийн гэрэлтүүлгийг шинэчлэх 30 сая төгрөгийн төсөвтэй ажлыг "Эс Жи Эм” ХХК, Матад суманд инженерийн хийцтэй 3 ширхэг гүн өрмийн худаг гаргах 45 сая төгрөгийн төсөвтэй ажлыг "Сатабу” ХХК, "Чойбалсан хөгжил" ОНӨҮГазар байгальд ээлтэй хог тээврийн авто машин худалдан авах 70сая төгрөгний төсөвтэй ажил "Матад БЭШН” ХХК тус тус тендерт шалгарсан байна.
dornod.infoТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих