УИХ-ын чуулганаар "Хөдөө аж ахуйн "Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эхний хэлэлцүүлгээр батлах санал дэмжигдэж, батлагдлаа.
Н.Энхболд: Бид УИХ-ын 75-р тогтоолыг хүчингүй болгоод чөлөөт бүс гэдэг нэрийг өөрчлөөд оруулаад ирэхээр утгагүй байна.
Р.Бурмаа: Одоо оруулж ирж байгаа тогтоолын төсөлд чөлөөт бүсээ болиод улсын тусгай хамгаалалтад хэвээр нь үлдээж байгаа юм. Нөгөө талаас органик хүнсний тухай хууль батлагдсан. Энэ хуулиар Монгол Улсын хаана ч органик хүнс үйлдвэрлэж, органик хүнс гэдэг лого хийх эрхтэй болсон юм.
Х.Болорчулуун: Засгийн газраас үндэслэл тооцоогүй, судалгаагүй асуудал оруулж ирж баталдаг том жишээ энэ юм шүү. Халх голыг чөлөөт бүс болгох асуудлыг бүгд эсэргүүцсэн. Яагаад гэвэл дэлхийд байхгүй газар нутгийн хэмжээтэй чөлөөт бүс байгуулах асуудал байсан. Газар нутгийн хэмжээ 500 мянган га-аар байх юм уу. Эсвэл багасах юм уу. Зам дэд бүтцийн асуудлыг шийдсэн юм уу. Засгийн газраас ямар хэмжээний хөрөнгө оруулалт зардал гарах вэ.
Р.Бурмаа: 500 мянган га газар гэдэг хэмжээ нь хэвээр байгаа. 2015-2021 он хүртэл эдийн засагт үзүүлэх үнэлгээ хийгдсэн. Баруун таван аймаг харьцангуй эрүүл бүс байдаг. Тиймээс мах экспортлож эхэлсэн. Зүүн бүс нутагт харамсалтай нь шүлхий гардаг учраас энэ бүсэд малын эрүүл бүс бий болгох хэрэгтэй байна. Үүний тулд бүх нөхцөлийг хангах чиглэлээр ажиллах байна.
Эх сурвалж:


URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17117
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих