Энэ долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар"Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг Халх голыг чөлөөт бүс болгох УИХ-ын 75 тоот тогтоолыг эргэж харах нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Халх гол чөлөөт бүсийн асуудал орж ирсэн. Харамсалтай нь чөлөөт бүс байгуулах тогтоолоо түрүүлж хэлэлцээд бодлогын баримт бичгээ батлалгүй үлдээсэн. Уг нь бодлогодоо нийцүүлж Халх гол чөлөөт бүсийн асуудлыг ярих ёстой байсан. Тийм болохоор бодлогын баримт бичгээ эхэлж баталъя. Шаардлагатай бол Халх гол чөлөөт бүс байгуулах УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлыг ярих нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=12468
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих