Монголчуудын суу билиг, шавхагдашгүй мэт энерги дуусч Европын сэргэн мандлын үе эхлэхээс ч өмнө сураг алдарсан байдаг. Тэд тарж эзэлсэн газраа шимэгдэн алга болж цэвэр угсаатныхаа хувьд анх эхэлсэн хонхортоо л үлджээ.
Гэхдээ олон янзын юм уншихаар олон ч янзын бодлууд төрөх юм. Өдгөө дэлхий дээр нэг талд нь Америк, нөгөө талд нь Хятад ба Орос гэсэн гурван агуу гүрний тэмцэл болж байна. Америк гэх аварга төслийг бүтээж хөдөлгөж байгаа гол хүч нь еврэй гэр бүл Ротшильдийнхэн. Гэтэл тэдний эртний угсаа гарвал Хүлэгү хааны удам, нэгэнтээ еврэйн шашныг өөрийн болгон хүлээн авсан Хазаар овгийн нэг салбараас эхэлсэн байдаг гэнэ. Энэ гэр бүл дотоод зохион байгуулалт, сахилга батынхаа системийг Чингис хааны гэр бүл, төрийн засаглалын дүрмээс хуулан сайжруулсан байдаг байна.
Харин Орос орны хувьд, оросууд өөрсдөө ч Путиныг Чингис хааны цустай гэж ярьцгаадаг. Тархай бутархай дал наян зүг рүү харсан славын энэ салбар овогтныг Зүчи анх нэгтгэх үндсийг нь тавьсан. Өдгөө дэлхийн агуу гүрэн болчихоод байна. Оросыг сайн маажвал татар гарна гэсэн үгтэй. Оросууд өөрсөө "биднийг европ гэхэд хэцүү, ази ч гэж боломгүй” гэхийг нь нэг бус удаа сонсож байлаа. Ази гэж ярьж байгаа нь монголчуудыг хэлж байгаа юм. Батлан хамгаалахын сайд нь монгол хүн.
Одоо Хятадын хувьд, сүүл үеийн хүчирхэг удирдагч Ши Жинпинь өвөрмонгол цустай гэж нэг хэсэг шуугисан. Оростой адил батлан хамгаалахын сайд нь ч мөн тийм. Монголчууд байгаагүй бол мөн л тал тал тийшээ харсан хан үндэстнүүд одоогийн энэ газар нутаг, хүч чадлыг хэзээ ч олохгүй байв. Түвд, Шинжаан, Өвөрмонголыг ч аваагүй, хоорондоо угсаа гарвал нэгтэй өмнийн хэдэн жижиг улсууд л (Вьетнам мtm) зэрэгцэн орших байсан байх.
Ингээд харахаар өдгөө дэлхийн асуудлыг шийдэж байгаа гурван гол хүч нь нэгэн цагт дэлхийн хүн ам, санхүү, газар нутаг, улс гүрэн, цэрэг зэвсгийн шилжилт хуваарилалтыг дангаараа шийдвэрлэж асан хүчирхэг Их Монгол гүрний улбаа (legacy) гэж хэлж болохоор байна.
Бадарчийн Одсүрэн
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=17121
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих