Хоолоо сойж өөрийгөө зовоолгүйгээр жаахан жин хаячихмаар байгаа биз. Тэгвэл бид тусалж чадна шүү. Бид ерөөсөө ногоо, замаг, будаа санал болгох гээгүй. Зүгээр л өөрийн бие организмын метабол процессуудыг / хоолыг бие махбодид ашигтай энерги болгон хувиргах процесс / жолоодох талаар маш энгийн зөвлөгөө өгөх гэж байна. Ингэснээр та сайн хооллож, бүхэл өдөржин компьютерийн ард суусан ч элчлэгээ "шатаасаар” байх болно.
Хайруулын тавганд хоол хийх үедээ зөвхөн чидун жимсний /оливийн / тос л хэрэглэж байгаарай
Оливийн тос нь яг адил хэмжээтэй цөцгийн тосноос 29-өөр бага ккал агуулж байдаг. Ганц удаа хэрэглээд үр дүн нь харагдахгүй ч 7 хоногийн турш хэрэглэхэд дунджаар 290 ккал шатаадаг байна.
Жижиг тавганд хоол идэж бай
Бас өнгө нь цэнхэр байх юм шүү. Цэнхэр таваг бидний тархийг төөрөгдүүлж, их идэж байгаа мэт бодогдуулдаг гэнэ. Түүнээс гадна цэнхэр, хөх өнгийн сав суулга, бусад хэрэгсэл ч гэсэн хоолны дуршлыг багасгадаг байна.
Хоол идэх бүрдээ эхлээд 1 стакан ус уу
Энэ нь бие махбодийн бас нэг метабол үйлчилгээг ажиллагаанд оруулж байгаа юм. Таны гэдэс усаар дүүрч их идэж чадахаа больдог. Өдөртөө хангалттай хэмжээний ус уугаад байвал таны биед орох элчлэг дор хаяж 9%-иар багасана.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих