Чилид байрлах сансар огторгуйг ажиглах төвийнхөн нэн эртний галактик илрүүлсэнээ судалж байгаад тун гайхалтай нээлт хийжээ. Манай гарагаас 13 тэрбум гэрлийн жилийн зайд орших SXDF-NB1006-2 галактикаас хүчил төрөгч илэрсэн байна. Энэхүү галактик нь 700 сая жилийн настай гэнэ. Гэхдээ сансар судлаачид алсын алсад орших сансрын биетийг маш эртний галактик үзэж байна. Учир нь 13 тэрбум гэрлийн жилийн алсаас харагдах галактикийн гэрэл манай гарагт хүртлээ асар удаан хугацааг зарцуулдагтай холбоотой. Өөрөөр хэлбэл алсын обьектийн гэрлийг судална гэдэг бол цаг хугацаагаар аялж байгаа гэсэн үг юм.
Европын сансар огторгуй ажиглалтынхан хүчил төрөгч илэрсэн тухайд өөр бодолтой. Тэд үүнийг дэлхий гарагтайгаа холбон үзэж, Их тэсрэлтээс хойш ердөө 700-хан сая жилийн дараа ч манай галактикт хүчил төрөгч байсан гэж үзэх үндэстэй гэж тайлбарлалаа.
SXDF-NB1006-2 галактикаас илэрсэн хүчилтөрөгч нь ионжсон бөгөөд бага зэрэг тоосонцорын найрлагатай аж. Эрдэмтэд энэхүү үзэгдлийг судалснаар өөрийн гарагийн нэн эртний төлөв байдал буюу сансар огторгуйн дахин ионжилтийг судлах бүрэн бололцоотой болж байгаа юм байна.
С.Дамдин

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих