Монголын рок хөгжмийн ертөнцөд 20 гаруй жил амьдарч буй "Хурд” хамтлагийн бэлгэдэл нь араг яс бүхий үхэр тэргэний дугуй. Тэд үүнийгээ дээдлэн шүтэж явдаг агаад бэлтгэлийн өрөөнийхөө хийморьт залдаг. Араг яс бол мэдээж рок хөгжмийн билгэдэл, харин үхэр тэргэний дугуй нь тэдний үндсэрхэг үзэлтэй холбоотой. Чингисхаан энэ л дугуйгаар дэлхийн талыг эзэлсэн агаад "Хурд”-ынхан рок хөгжмөөр дэлхийг байлдан дагуулна гэдгийг илтгэж байгаа юм. Тэд үүнийгээ аз хийморь авчирдаг хэмээн гадны оронд явахдаа аваад явдаг ажээ.
Эх сурвалж: www.polit.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих