Дэлхий дахинд Панамын баримтууд дуулиан тарихаас тодорхой хугацааны өмнө Жулиан Ассанжийн "Викиликс”-ийн материалууд бас ихээхэн шуугиан тарьж байсан билээ. "Викиликс”-ийн материалууд дунд манай нэр бүхий улстөрчид, дипломатчдын тухай мэдээллүүд байсан юм. Тэдгээрийн дунд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой анхаарал татсан мэдээлэл байсан билээ. Тус мэдээлэлд Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болсноос хойших зарим нэг баримт бүхий нууц үйлдлүүдийг нь дэлгэсэн байдаг. Тухайлбал, Ерөнхийлөгчтэй холбоотой мэдээлэл АНУ-аас манай улсад суух Элчин сайд Марк Минтон гэгчээр дамжиж байсан байж болзошгүй гэж ойлгогддог. Тэрбээр Монголд болсон бүхий л үйл явдлуудаас АНУ-д мэдээлэл байдлаар илгээдэг байжээ. Ингэхдээ УИХ-аас гаргасан зарим нэг тогтоолуудыг нэгд, нэггүй илгээдэг байсан төдийгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нэлээд ойрын холбоотой ажилладаг байсан талаар өгүүлсэн байдаг.
Марк Минтон Монголд ажиллах хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай бүхий л мэдээллийг АНУ-ын төрийн департмент руу шилжүүлдэг байжээ. Ингэхдээ зөвхөн өдөр тутмын үйл явдлууд бус Ц.Элбэгдоржтой хамааралтай бичиг баримтууд хүртэл тэнд багтаж байв хэмээн өгүүлсэн байдаг.
За Мөн Ерөнхийлөгчийн талаар өгүүлэхдээ "Монголд Харвардын их сургуулийг дүүргэсэн боловсролтой сэхээтнүүд тоотой хэд байдгийн нэг нь тус улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Тэрбээр 1990-ээд оноос парламентад дөрвөн удаа хүч үзсэн бөгөөд Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр ч удаа хашиж явсан туршлагатай.
Ц.Элбэгдорж 1963 онд Ховд аймагт төрсөн бөгөөд Захчин үндэстний гэр бүлээс гаралтай. Багаасаа сургуулийн мөр хөөсөн түүнийг "Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг байхаас нь Монголчууд сайн мэддэг. Тэр ч байтугай сэтгүүлч мэргэжилтэй төдийгүй "Улаан од” буюу армийн сонинд сурвалжлагч байсан. Магадгүй түүний амьдралын замналын турш хэд, хэдэн үйл явдал тохиолдсон нь ардчилсан нийгэмд шилжих торгон мөч байлаа.
Ц.Элбэгдорж ардчилсан холбоо байгуулсны дараа эрх барих түвшинд очихыг хүсчээ. 1992-1996 оны хооронд парламентад дөрвөн жил сууснаас хойш өдийг хүртэл улс төрөөс ангижраагүй. Ц.Элбэгдорж АНУ-ын армид дэмжлэг үзүүлэх үүднээс Ирак, Афганистанд цэргийн хүч төвлөрүүлэх санааг ажил хэрэг болгосон нь барууныхантай нэлээд ойр байдаг гэдгийг нь харуулдаг байна. Гэхдээ энэ үйлдэлд Монголын хамгийн ойрын хөрш ОХУ тун дургүй байгаагаа илэрхийлжээ. Учир нь баруун төвт үзэлтнүүдээс ОХУ үргэлж ангид байхыг эрхэмлэдэг. Энэ мэт шалтгаанаар ОХУ Монголыг хил, гаалийн импортоор дарамтлах болсон гэхчлэн өгүүлсэн байдаг юм.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих