15 дахь удаагийн европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнөө шөнө 2004 оны аман хүзүү Португалийн шигшээ энэ жил анх удаагаа шөвгийн наймд шалгарч байгаа Польшийн шигшээтэй тоглох тоглолтоор нээлтээ хийх билээ. Хоёр улс 1976 оноос хойш нөхөрсөг, ДАШТ, ЕАШТ гээд нийтдээ 10 удаа хоорондоо таарч тоглож байснаас Португал дөрөв, Польш гурав хожиж гурван удаа гар бариад салж байсан. Тэгвэл өнөө шөнийн тоглолтонд Польшийн шигшээг энэ шат хүртэл явахад гол нөлөөг үзүүлсэн багийн үндсэн хаалгад В.Счесны бэртлийн улмаас оролцох боломжгүй болоод байгаа нь Польшийн шигшээд том гарз учруулж байгаа юм. Өнөө шөнө 04:00 цагаас явагдах хоёр багийн тоглолтонд хожсон нь мөн европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд анх удаа шалгарч байгаа Уэльс болон 1980 оны аман хүзүү Бельгийн шигшээн аль хожсонтой нь хагас шигшээд учраа тааран тоглох болно.
Б.Энхтулга

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих