Өнөөдөр аймгийн сонгуулийн тойргийн хорооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.2016 оны УИХ болон аймгийн ИТХ-н сонгуульд нийт сонгогчдын 72,3 хувь нь оролцсон байна.
Сонгуулийн урьдчилсан мэдээгээр Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд 35 төлөөлөгчид 4 нам болон бие даагчид өрсөлдөж Монгол ардын нам 23, АН 5, бие даагч 7 тойргуудад ялалт байгуулсан байна.Хэрлэн сумын 1-р багт 1, 10-р багт 1, 8-р багт 1 , Гурванзагал, Халхгол сумаас бусад бүх тойрогт Монгол ардын нам ялалт байгуулсан байна.Тойргийн хорооноос сумдын материал, тогтоолыг хүлээн авч нэгтгээд ойрын 2-3 хоногт албажуулах юм байна.
Мөн саналыг тойргуудын 50 хувьд нь гараар дахин тоолсон бөгөөд санал хураах төхөөрөмжтэй таарсан гэж сонгуулийн тойргийн хорооноос мэдээллээ
dornodmedee.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих