Баянтүмэн сумын эрүүл мэндийн төвөөс "Хүүхэд бүрийн эрүүл мэнд” зуны сувилалыг 4 дэх жилдээ зохион явуулж, 117 хүүхэд хамрагдсан байна.
2016 онд 7 сарын 25-с 8 сарын 03-ны хугацаанд 6 сартайгаас 3 насны 27 хүүхэд хамрагдан, эмчилгээний хоол шар ус, бариа засал, элсэн шарлага зэрэг эмчилгээг хийлгэж байна.
Энэхүү эмчилгээний үр дүнд хүүхдүүдийн жин дунджаар 200-500 гр нэмэгдэж, өвлийн улиралд амьсгалын замын өвчлөл тусах магадлал нь буурах үзүүлэлттэй байна. Мөн зуны сувилалд хамрагдах үедээ суулгалт болон амьсгалын замын эмгэг зэрэг өвчлөлтэй байсан хүүхдүүдийг бүрэн эрүүлжүүлсэн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих