Рио 2016 олимпийн наадамд чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд барилдаж буй МУГТ Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө Узбекистаны бөх Ихтиёр Наврузовтой барилдаж 7:6 онооны харьцаагаар манай бөх ялсан. Харин сүүлийн секундэд шүүгчдийн шийдвэрээр Узбекстаны бөхөд сүүлийн оноо өгч, Ихтиёр Нобрузов хүрэл медаль хүртлээ.
Учир нь сүүлийн секундэд манай бөх дэвжээ тойрч гүйсэн хэмээн үзэж Ихтиёр Нобрузов нэг оноо өгсөн юм. Энэхүү барилдааныг спортын олон үзэгч луйвар хэмээн үзэж байгаагаа илэрхийлэн, ордон даяар Монголын бөх Г.Мандахнаранг дэмжиж байлаа. Манай дасгалжуулагчид дэвжээн дээр хувцасаа тайлж шидэн эсэргүүцэл үзүүлсэн ч хүлээн авсангүй.
Ингээд МУГТ Г.Мандахнаран маань хүрэл медалийн төлөө барилдаад харамсалтайгаар ялагдлаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=18800
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих