БНСУ-ын Инчён хотноо гурав дахь өдрөө үргэлжилж буй "Инчён-2014” Азийн спортын 17 дахь удаагийн наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн
90 кг-ийн жингийн медалийн барилдаанууд одоо явагдаж байна. Дөнгөж сая
хүрэл медалийн төлөө барилдахаар шалгараад байсан ОУХМ Л.Отгонбаатар
дэвжээний экэн орны бөх Донгхан Гвакийг ялж хүрэл медалийн оосроос
атгалаа. Тэгвэл эмэгтэй
+78 кг-д зодоглож буй ОУХМ О.Жавзмаа бэртлийн улмаас тэмцээнээ
өндөрлүүлж шагналт тавдугаар байрт орлоо. Удахгүй эмэгтэй 78 кг-д
Б.Мөнхтуяа, эрэгтэй -100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, +100 кг-д
Ө.Дүүрэнбаяр нар хүч үзэх юм.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих