
"Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Узбекистаны бөхтэй барилдаж, эцсийн мөчид торгуулийн оноогоор ялагдлаа.
Үүнийг АНУ-ын чөлөөт бөхийн холбоо эсэргүүцэж, Г.Мандахнаранг "Ялсан” хэмээн твиттер хуудаснаа өмөөрч жиргэжээ.
Тэд "Ганзориг 7:6 онооны харьцаагаар хүрэл медаль хүртсэн. Гэвч түүнийг баяраа тэмдэглэж байх мөчид ямар нэгэн шалтгаанаар Наврузовт оноо өглөө" гэсэн байна.
time.mn


Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих