"Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Ганзоригийн Мандахнаран хүрэл медалийн төлөөх барилдаанд Узбекстаны бөхөд дийлдэн, V байрт шалгарсан билээ.
Тэгвэл Монголын чөлөөт бөхийн Мастеруудын холбооны төлөөллүүд дөнгөж сая хэвлэлийн хурал зарлаж, Г.Мандахнаранд шижир алтаар цутгасан хүрэл медаль бэлэглэх аян өрнүүлэх болсон талаараа мэдэгдлээ.
Энэ үеэр Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны гишүүн Д.Алтанхуяг "Г.Мандахнаран баараггүй авсан хүрэл медалиа шүүгчдийн булхиагаар луйвардуулсан. Тиймээс түүнийг дэмжих, урамшуулах зорилгоор энэ аянг өрнүүлж байна. Энэ аян таван өдрийн турш буюу 28 хүртэл үргэлжилнэ. Одоогоор нийт 20 сая төгрөг цуглараад байна.
Хандив өргөхийг хүссэн иргэд Хаан банкны 5085192505 тоот дансанд өргөх боломжтой. Хандиваар нийт хэдэн төгрөг цугласан талаарх бүх мэдээллийг цаг тухайд нь шуурхай, дэлгэрэнгүй хүргэнэ. Г.Мандахнаранд шижир алтаар цутгасан хүрэл медалиа энэ сарын 29-нд Спортын төв ордны өмнө гардуулна. Монголын ард түмнээ энэ аянд идэвхитэй оролцохыг уриалъя” гэлээ.
eagle.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих