Өнөөдөр Монголын залуучуудын байгууллагын 95 жилийн ой тохиож байна.Түүх сөхвөл 1921 оны дундуур нийслэл хүрээнд одоогийн 10-р хорооны нутагт байдаг Ц.Гүрсэд хэмээх айлын хашаанд Д.Сүхбаатар, Х.Чойболсан тэргүүтэй арав гаруй залуучууд хуран цугларч "Бошгыг Халах Залуучуудын Эвлэл” гэж нэрлэхээр тогтож тамга тэмдэгээ сийрүүлэхээр болсон байна. Энэ хурлаар Бошгыг Халах Залуучуудын Эвлэлийн ерөнхий хороог байгуулж тэргүүлэгчээр Х.Чойбалсанг сонгож байжээ.МХЗЭ- нь нийгмийн манлайлагч хүчин болж олон мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн, эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 1989 оны сүүлчээр ардчилал шинэчлэл, өөрчлөлт өрнөсөн учир МХЗЭ-ийн Онц их хурал 1990 оны 4-р сард, МХЗЭ-ийн ХХ их хурал 1991 оны 1-р сард хуралдав. Уг хурлаар МХЗЭ-ийн бааз суурин дээр зарчмын шинэ байгууллага –Монголын Залуучуудын Холбоог байгуулагдсан юм.
dornodmedee.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих