Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос есдүгээр сарын тэмцээн Аки башёгийн банцүкэг өнөөдөр зарлав. Аки башёд зүүн жигүүрийг өнгөрсөн башёгийн тэргүүн бөх их аварга Харумафүжи манлайлан барилдах бол баруун жигүүрийг Ёкозүна Хакүхо тэргүүлэх аж. Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какарюү М.Ананд зүүн жигүүрийн удаад эрэмбэлэгджээ.
Арслангуудыг японы озэки Кисэносато тэргүүлэх бөгөөд залуу озеки Тэрүнофүжи баруун жигүүрийг магнайлана. Энэ удаагийн башёд манай 10 бөх дээд зиндаанд барилдахаар болсон байна.
Тэгвэл өнгөрсөн башёд тун сайн барилдсан Такарафүжи, Такаясу нар сэкиваке цолд хүрчээ. Манай бөхчүүдээс маэгашира цолтой 6 бөх барилдахаас Ичиножёо болон Такайнова нар маэгаширагийн гуравт хамтдаа эрэмбэлэгдсэн байна.
Тамаваши М-6, Араваши М-10, Б.Ганбаатар арслангийн хүү Чиёошима Мөнхсайхан анх удаагаа М-12, Кёкүшюүхо М-15-д тум тус эрэмбэлэгдсэн байна.
Дэд зиндаа буюу Жюүрёо зиндаанд 3 бөх барилдахаас Зүүний 2-оос Сэйро А.Өнөболд, 3-аас Азүмарюү Тодбилэг, Асасекирюү Б.Дашням барууны 7-гоос барилдахаар эрэмбэлэгдсэн байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих