Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн хэлтсийн даргаар Ч.Насантогтох томилогджээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Насантогтох жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж Бээжингийн олимпод анхны олимпийн аваргатай болоход түүхэн гавьяа байгуулсан билээ. Бээжингийн олимпийн дараа Өвөрмонголын шигшээ багт уригдаж өнөөдрийг хүртэл ажиллаж байсан юм. Ийнхүү 2020 оны Токиогийн олимпийн наадмын бэлтгэл эхэлж буй энэ хариуцлагатай цаг үед Үндэсний шигшээ багийг Ч.Насантогтох дасгалжуулагч удирдахаар болжээ.
Т.САЙХАН
Эх сурвалж:www.polit.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих