Дуучин Бэйонси Time сэтгүүлийн Хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтыг тэргүүлэн, тус сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Түүнтэй хамтран ажиллаж буй, Facebook компанийн гүйцэтгэх захирал Шерил Сандберг, Бэйонси бол зүгээр нэг энэ байрыг эзэлсэн хүн биш, тэр хамгийн сайн нь байж, ихийг бүтээж чадсан хэмээн ярьсан байна. Дуучин бүсгүй, алдарт Facebook-ийн гүйцэтгэх захирал нар ажлын байран дээр эмэгтэйчүүдтэй захирангуй өнгө аястай үг хэрэглэн харьцах байдалд хориг тавих кампанит ажлыг өрнүүлэн, хамтарч ажиллаж байгаа юм.
Түүнчлэн сэтгүүлийн Хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтанд ерөнхийлөгч Барак Обама болон Фэррель Вилльямс нарыг давснаар Пап Фрэнсис багтаж байна. Мөн "Sherlock” киноны дүрээрээ олны хүндэтгэлийг хүлээсэн, Британийн нэрт жүжигчин Бенедикт Камбербатч жагсаалтанд орлоо. Тэрээр уг жагсаалтанд өөрийн хамтран тоглогч Колин Фёрт болон "12 Years a Slave” киноны найруулагч Стив Маккьюнь нартай өрсөлдөн гарч ирсэн юм.
a"Scandal” киноны жүжигчин Керри Вашингтон, "American Hustle”-ийн од Эйми Адамс, ухаант мэдээ хүргэгч хэмээн алдаршаад буй Эдвард Сноуден нар мөн дээрх жагсаалтанд багтлаа. Майли Сайрус өөрийн загалмайлсан эх Долли Партоныг давснаар мөн 100 эрхмийн жагсаалтанд оржээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих