Дорнод аймагт бэлгийн замын халдварт өвчин сүүлийн 4 жилийн хугацанд 20-30 промилооор буурсан үзүүлэлттэй гарчээ. Иймд "Бэлгийн замын халдварт өвчин ХДХВ-ийн халдварыг бууруулах чиглэлээр орон нутагт авч хэрэгжүүлэх арга зам” сэдвээр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод бүсчилсэн зөвлөгөөнийг саяхан зохион байгуулав.
2015 онд манай улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдвар 16709 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 28,1 хувийг эзэлж байгаа юм. Үүн дотроо хамгийн өндөр буюу 44,9 хувийг тэмбүү, 29,7 хувийг заг хүйтэн, 24,2 хувийг трихомоназ, 02 хувийг ХДХВ халдвар буюу ДОХ эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдвар тус аймагт 30 жилийн турш өндөр явж ирсэн ч сүүлийн 4 жилийн хугацаанд илрүүлэг үзлэгийг сайн хийж "Эрүүл цус” аяныг амжилттай хэрэгжүүлснээр өвчний тархалтыг нийт хүн амын дунд бууруулж чадсан. Иймд энэ ажлыг бусад аймаг цаашлаад улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор Зүүн болон говийн бүсийн 7 аймгийн эмч, мэргэжилтнүүд оролцсон зөвлөгөөнийг энэ удаа Чойбалсан хотод зохиож байгаа талаар аймгийн ЭМГ-ын дарга Х.Хулан ярьж байсан.
Тус зөвлөгөөн дээр анхаарал татсан нэг асуудал бол төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэмэгдэх хандлагатай, 2015 онд 52 бүртгэгдсэний 30 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь хөдөө орон нутагт гэсэн тоон үзүүлэлт гарчээ.
Зөвлөгөөнд дээрх 7 аймгийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүднээс гадна ЭМЯ, ДЭМБ, Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Глобал сан, НҮБ-ын Хүн амын сан, АШУҮИС, Нийслэлийн ЭМГ-ын төлөөлөл оролцов.
Б.Туяа
dornod.netТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих