Аймгийн Засаг даргын захирамжаар "Эрүүл цус" аяны хүрээнд аймгийн хэмжээнд 9-р сараас эхлэн энэ сарын 10-ны хооронд 16-50 насны хүн амыг БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулж, одоогоор 14238 хүн үзлэгт хамрагдаад байна. Тэднээс 900 эөрэг тохиолдол бүртгэгдэж, үзлэгийн хамралт 33,4% байгаа юм.Сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгэгдсэн халдварт өвчин аймгуудын дунджаас 2.3 дахин, улсын дунджаас 2 дахин өндөр байгаагаас гадна нийт халдварт өвчний 50 гаруй хувийг бэлгийн замаар дамжих халдварт өвчин эзлэж байгаа юм. Бэлгийн замаар дамжих халдварт өвчин улс, аймгийн дундажтай харьцуулахад 2011-2012 онд улсын дунджаас 2,8 дахин, 2013 онд улсын дунджаас 4,5 дахин, аймгуудын дунджаас 4,9 дахин өндөр гарсан судалгаа бий. Энэ байдал хэвээр үргэлжилбэл Дорнод аймгийн хэмжээнд нийт БЗДХ өвчлөл 2013 онд 10000 хүн амд 239,6 тохиолдож байсан бол 2020 онд 10000 хүн амд 1297.4 болж 9 дахин, үүнээс тэмбүүгийн өвчлөл 7.9, трихомониазын өвчлөл 4.2, заг хүйтний өвчлөл 9.1 дахин нэмэгдэх төлөвтэй байна.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6288
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.










Сэтгэгдэл бичих