2016 оны эхний 06 сарын байдлаар 1040 эх амаржсан ба нийт төрсөн хүүхдийн 1043 /100.3%/ нь амьд төрөлт байгаа ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 85 төрөлтөөр нэмэгдсэн байна.
Эхний 6 сард жирэмсний хяналтанд шинээр 979 эх хамруулсны 851 /89.6%/ нь эхний 3 сартай жирэмсэн эзэлж байгаа ба Гурванзагал 77.2 , Матад 58.3, Сэргэлэн 59.1, Цагаан-Овоо 79.0 хувьтай байгаа нь сум, аймгийн дундажаас доогуур байна. /Аймгийн дундаж 86.9%, Сум дундын эмнэлэг 95.6%, Сумын ЭМТөвийн дундаж 81.4, Өрхийн эмнэлэг 87.5/
Хүн амын нас баралт 269 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн амд 3.5 ногдож, нийт нас баралтын 60.9 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Хүн амын цэвэр өсөлт 10.22 байгаа нь өнгөрсөн мөн үеийнхээс 0.3%-аар нэмэгдсэн ба нас баралтын шалтгаанд хавдар 29.0% /78/, осол гэмтэл 15.6% /42/. Нийт нас баралтын 21.9% /59/ нь эмнэлэгт нас барсан байна.
- Нялхасын эндэгдэл 15 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөнд 17.6 болж өнгөрсөн оны мөн үеэс 11 тохиолдлоор буюу 2 дахин өссөн байна.
- 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 20 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөнд 23,5 болж өнгөрсөн оны мөн үеэс6 дахин өссөн байна.
Стационараар 9711 хүн хэвтүүлэн эмчилж 74702 ор хоног ашигласан. Орны фонд ашиглалт Баянтүмэн сум 136.0, Матад сум 128.4, Сэргэлэн сум 123.3, Цагаан-Овоо сум 108.0, Чулуунхороот сум 122.5, Баян-Уул сум 138.1, Халхгол сум 107.1 байгаа нь аймаг сумын дунджаас доогуур байна. Фонд ашиглалт 82.6% байна.
Амбулаториор 177277 хүнд үзлэг хийсэн нь нэг иргэн 2,3 удаа үзүүлжээ. Урьдчилан сэргийлэх үзлэгийн хувийн жин 5 /70108/ байна.
Халдварт бус өвчлөл 20175 тохиолдол бүртгэгдэж 1000 хүн амд 1 өвчлөл ногдож байна.
Халдварт өвчин 1619 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн амд 9 өвчлөл оногдож байна. Халдварт шар 3, Сальмонеллёз 3, Салхинцэцэг 63, Гахай хавдар 6, Сүрьеэ 27, Заг хүйтэн 244, Тэмбүү 42 тохиолдлоор буурч, Цусан суулга 2, Мэнингит 2 Энтервирус 189, Улаанбурхан 209, Улаан эсэргэнэ 37, Ёлом 4, Бруцеллёз 13, Трихоминиаз 48 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна. Нийт халдварт өвчний 39.4 хувийг БЗХӨвчин, 55.6 хувийг АЗДХӨвчин тус тус эзэлж байна.
Халдварт бус өвчний эрт илрүүлэгийн үзлэг: Артерийн гипертензи эрт илрүүлэгийн үзлэгийн хамралт 7, Чихрийн шижин хэв шинж 2 эрт илрүүлэг үзлэгийн хамралт 51.3 Эмэгтэйчүүдийн эрт илрүүлэг үзлэгийн хамралт 31.9 хувийг тус тус эзэлж байна.
Эрт илрүүлэг үзлэгийн хамрагдалт Баянтүмэн сум 27.2, Булган сум 37.3, Матад сум 34.4, Сэргэлэн сум 25.9, Хөлөнбуйр сум 27.3, Чулуунхороот сум 12.7, Чойбалсан сум 20.4, Дашбалбар сум 17.7 хувьтай байгаа нь аймгийн дунджаас доогуур үзүүлэлт болж байна.
Дорнод аймгийн Эрүүл мэндийн газар
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих