
Матад сумын Нутгийн зөвлөл шинэчлэгдлээ
Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн
хурлаас санаачлан 02 дугаар сарын 19-ны өдөр EAST палас цогцолборт
нутгийн уугуул иргэд болон тус суманд ажиллаж амьдарч байсан зон олныг
хамруулсан уулзалт зохион байгууллаа. Манай аймгийн уугуул сумдын нэг,
зууны манлай ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, гавьяат жиүжигчин
Т.Цэвээнжав зэрэг олон алдартны өлгий нутаг Матад сумынхан энэ жил
тохиож байгаа түүхт 90 жилийнхээ ойгоо хэрхэн тэмдэглэх тухайгаа
ярилцан, тус аймаг дахь нутгийн зөвлөлөө шинэчлэн баталлаа. Дорнод аймаг
дахь Матад сумын нутгийн зөвлөлийг 13 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэй
байхаар тогтжээ. Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд
1. Дарга "Хан Шувалдай констракшн" ХХК-н захирал П.Гэрэлбаатар
2. Дэд дарга Аймгийн ИТХ-н НБДарга Б.Энхээ
3. Дэд дарга Голомт банкны Дорнод салбарын захирал Л.Нарангэрэл
4. Нарийн бичгийн дарга БОЭТөвийн ажилтан С.Цэцэгдэлгэр
5. Тэргүүлэгч АИХ-н төлөөлөгч, "Доз” ХХК-н захирал Б.Базаргүр
6. Тэргүүлэгч Жимобайл ХХК-н Дорнод салбарын инженер Б.Загдсүрэн
7. Тэргүүлэгч Данригдаржаалин хийдийн Тамгын даа лам Д.Амгаланбат
8. Тэргүүлэгч БОЭТөвийн их эмч Б.Баттөр
9. Тэргүүлэгч Аймгийн НДХ-н тасгийн дарга Д.Ариунболд
10. Тэргүүлэгч Хэрлэн сумын 1-р сургуулийн захирал Ц.Саранцэцэг
11. Тэргүүлэгч "Улаан айраг” ХХК-н захирал М.Анхбаяр
12. Тэргүүлэгч Аймгийн ХДТ-н уран сайхны удирдаач Б.Гэрэлмаа
13. Тэргүүлэгч Аймгийн МСУХ-ны НБДарга Б.Батсайхан
Матад сумын нутгийн зөвлөлийн уулзалтын гол сэдэв нь ирэх 7 дугаар сард болох сумын 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд явуулах тухай, ойн хүрээнд хийгдэх ажлууд, мөн хариуцах хүмүүсийг томилох зэргээр ажил хэрэгч болж өндөрлөлөө. Мөн уулзалтын үеэр иргэдээс нутгийн ойдоо хандив өргөцгөөж, "Нөхөд” хамтлаг болон Ж.Ганзул нарын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, сумын удирдлагуудаас хүрэлцэн ирсэн нутгийнхандаа хүндэтгэлийн зоог барилаа.
Матад сумын ойд зориулсан хандивын данс : Голомт банк 47050-17409, холбоо барих утас 9909- 6078, 9958-2702, 9407-3123

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих