
Үүнд:Үүнд гүйлтийн замаар хүрээлэгдсэн хөл бөмбөгийн талбай, спорт тоглоомын ил талбайнууд, усан оргилуур, ногоон байгууламж, явган болон унадаг дугуйн зориулалт бүхий зам, сургалт хүмүүжил, соёл урлаг, төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээ явуулах уулзалтын задгай талбай бүхий орчин үеийн тохилог төлөвлөлттэй байхаар төсөлд тусгагдан төгсгөлийн шатандаа явагдаж байна. Эко хотхоны гэрэлтүүлэг зам талбай нь орчин үеийн техник технологийн шийдэл бүхий органик төлөвлөлтөөр хийгдсэн. Хамгийн хэмнэлттэй төлөвлөлт болох нар салхины эрчим хүчний эх үүсвэрээр хийгдэн хашаа хамгаалалт, камержуулалтыг өндөр түвшинд шийдсэнээрээ онцлог юм. Хотхоны соёл нийгэмшүүлэх цогц үйлчилгээ бүхий тус эко хотхон нь Дорнод аймагт байгуулагдсанаар иргэд сурч ажиллаж амьдрах олон улсын стандартын дагуу таатай орчин бүрдүүлсэн, байгаль орчинд ээлттэй, хөгжлийн шинэ хандлагатай хөл нийлүүлсэн томоохон төв болон сүндэрлээд байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=19699
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих