Энэ онд Монгол улсад Ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд аймгийн аймгийн Засаг даргын захирамжийн дагуу "Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяныг зохион байгуулж байна. Аяны нээлт 10-р сарын 08-ны өдрийн 10:00 цагт Дорнод Политехник коллежийн Эко талбайд болно. Уг аянд аймгийн хэмжээнд ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд, төрийн бус байгууллагууд хамрагдах юм. Энэ талаар өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн Д.Дугармаа, мэргэжилтэн Н.Оюунчимэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэсийн мэргэжилтэн Н.Оюунчимэг:
- Ахуйн үйлчилгээний салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажиллагсадын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэн, хамтын ажиллагааг сайжруулж, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор "Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяныг зохион байгуулж байна.
Энэхүү аян маань ахуйн үйлчилгээний цэг, салбарт ажиллагсдад хийсэн бүтээснээ иргэдэд таниулж сурталчлах, харилцан суралцах, хамтарч хөгжих боломжийг олгоно. Үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, соёл, чанар стандартыг мөрдөж, ур чадвараа дээшлүүлснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, борлуулалтын орлого нэмэгдэж салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Аяныг зохион байгуулахад хамтран ажиллаж буй Хэрлэн сумын ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Политехник коллеж, МСҮТ, Ахуйн үйлчилгээний мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгж байгууллага, ТББ-ууддаа талархал илэрхийлье.
"Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяны хүрээнд:
- Ахуйн үйлчилгээ эрхлэгчдэд үйлчилгээний орчин үеийн чиг хандлага, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлчилгээний соёл, маркетинг, бизнесээ хөгжүүлэх, мэргэжил тус бүр дээр ур чадвараа сайжруулах сургалтуудыг зохион байгуулж, оролцуулах
- Ажил мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах /үсчин, гоо засалч, оёдолчин/
- Сумдад "Ахуйн үйлчилгээний өдрүүд”-ийг зохион байгуулж мэргэжлийн холбоод, байгууллагуудаас ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ-ний баг гаргаж ажиллах
- Ахуйн үйлчилгээний цэг салбаруудад стандарт, норм норматив, дотоод хяналтыг сайжруулах талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх
- Спортын уралдаан тэмцээн зохион байгуулах
- "Ахуйн үйлчилгээний мастер” цолтонтой уулзалт зохион байгуулах, ахмад ажилтнуудад зориулсан "Дурсамж” уулзалт зохион байгуулах, алдаршуулах
- "Ахуйн үйлчилгээ-2016” сарын аяны хаалтын ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулах аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих