Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 31-нд Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр шилдэг 128 бөх хүч үзэхээр болжээ.
Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн гэж тогтоосон. Ийнхүү монголчууд их хааныхаа мэндэлсэн өдрийг "Монгол бахархлын өдөр” болгож улс орны хэмжээнд 2012 оноос өргөн тэмдэглэсээр иржээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих