Эзэн Чингис хааны мэндэлсний 852 жилийн ой, Монгол бахархлын өдөрт
зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд
болж өнгөрлөө. Уг барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харъяат, БХИС,
"Гарьд зам” компанийн бөх Монгол Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс
аймгийн Баруунтуруун сумын харъяат, "Хилчин” спорт хороо, "Увс нуур”
дэвжээний бөх Монгол Улсын аварга С.Мөнхбат үзүүрлэлээ.
Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүчит 128 бөхийн барилдаанд түрүүлж
үзүүрлэсэн бөхчүүдэд болон их шөвөгт шалгарч барилдсан Монгол Улсын
гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын харцага Ц.Содномдорж нарт "Монгол
бахархал” өргөмжлөл, шагнал гардуулан өглөө.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих