Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
- Би нэлээн хэдэн жил сэтгэлдээ бодож төлөвлөж явсан төслөө хэрэгжүүлэхээр ажилдаа орсон. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн нэгээхэн хэсгийг бодит болгохын тулд "Нарны гэрэл гэгээ” хэмээх ТББ байгуулж "Нарны Гэрэл” телевизийн төсөл нэвтрүүлэг дээр ажиллаж байна.
- Танай ТББ-ийн үйл ажиллагааны чиглэл юу вэ?
- "Нарны гэрэл гэгээ”ТББ нь нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага юм. Нийгэмдээ хэрэгтэй зүйл рүү залуусыг уриалан дуудаж сайн сайхан зүйлийг хамтдаа бүтээлцдэг тийм төв байлгахыг зорин ажиллаж байгаа. Байгууллагын зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа олон төслүүдийн дундаас эхний ээлжинд хэрэгжүүлэх "Нарны гэрэл төсөл” хөтөлбөр юм.
Бидний нийгэмд гарын ураар бүтээл туурвидаг маш олон авьяас хүмүүс байдаг. Харамсалтай нь тэдэнд тогтвортой ажиллах ажлын байр нөхцөл боломж байдаггүйгээс байгалиас заяасан тэр сайхан авьяас нь зүгээр хаягдаж байгаа нь харамсалтай. Эдгээр хүмүүсийн бүтээлийг олонд таниулж алдаршуулж дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой. Дархан хүний, бурхан ухаанаар бүтсэн тухайн бүтээлийг ард түмэнд хүргэхийн тулд "Нарны гэрэл гэгээ”телевизийн төсөл нэвтрүүлэг хийх болсон.
Таньд яагаад заавал энэ төрлийг сонгох, дэмжих санаа төрсөн бэ
Сүүлийн үед дуулдаг бүжиглэдэг жүжиглэдэг авъяастангуудийг шалгаруулдаг төслүүд маш их хэрэгжих болсон. Тархиндаа бүтээж гараараа уралдаг авьяастнуудыг алдаршуулдаг дэмждэг төсөл байдаггүй шүү дээ. Миний хувьд гайхалтай урлагийн бүтээлийг харж бишрэн сэтгэлийн тайтгарал авах дуртай . Тийм дээ ч орхигдоод байгаа энэ өнцгийг олж хараад бодит болгох гэж нэлээдгүй удаан хугацаанд бодож төлөвлөж явсан.
Төсөл нэвтрүүлэгт оролцох авьяастай хүмүүсийг хэрхэн шалгаруулж авах вэ?
Байгалиас өгөгдсөн, төрмөл авьяастай гараараа гайхамшгийг бүтээдэг хэн ч манай нэвтрүүлэгт бүртгүүлж болох юм. Тэр дундаа эмзэг давхаргын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх гэх мэт эдгээр хүмүүст хүрч ажиллах нь бидний зорилгын нэг хэсэг. Бусад нэвтрүүлгүүдийн адил сонгон шалгаруулалтаар оролцогчдоо шалгаруулж авна.Зураач, сийлбэрч, барималч, арьсан урлал, гутал, цүнх, оньсон тоглоом гэх мэтчилэн чиглэл бүрээс шалгаруулна.Сонгогдсон оролцогчид төслийн турш нэвтрүүлэгтэй хамт байснаар олонд танигдан бүтээлээ алдаршуулан ажлын байртай тогтмол орлоготой болохоороо онцлог юм.
Нэвтрүүлэгт яаж бүртгүүлэх вэ?
Vtv телевизээр бүртгэлийн шторк цацагдаж байгаа мөн "Нарны Гэрэл Гэгээ” нэртэй Фэйсбүүк хуудсанд нэгдэн холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авч бүртгүүлэхэд болно.
- Сайхан сэтгэлээр бүтэж байгаа төсөл нэвтрүүлэг байна. Гэхдээ ажлын байрыг хэрхэн гаргаж өгөх вэ?
Нэвтрүүлэг 3 сарын хугацаанд хийгдэхээр төлөвлөгдсөн. Энэ хугацаанд хийхээр төлөвлөсөн маш олон ажлууд байгаа. Нэвтрүүлэг дуусахад манай нэвтрүүлгийн ялагчид уран бүтээлээ туурвих, үзэсгэлэнгээ гаргах урлантай болсон байна гэсэн том зорилго тавин ажиллаж байна.Нэвтрүүлэг олны хүртээл болоод эхлэхээр бидний юу хийхийг зориод байгаа нь үзэгчдэд илүү тодорхой болох байх.
-Нэвтрүүлгээ ямар, ямар мэдээллийн хэрэгслээр цацах вэ?
Нэвтрүүлэг " Нарны гэрэл гэгээ”ТББ , Amjilt.com –ийн хамтын бүтээл болон гарч байгаа юм.Бидний хийж байгаа төсөл нэвтрүүлгийг шинэлэг өнгө төрхөөрөө үзэгчдийг байлдан дагуулаад байгаа VTV телевиз маш сайхан халуун дотноор хүлээн авч дэмжин ажиллаж байгаад бид баяртай байгаа. Amjilt.com нь хамгийн олон уншигчтай мэдээллийн анхдагч сайт учраас сошиал сувгийг түлхүү ашиглан интернет ертөнцөөр дамжуулан үзэгчдийн хүртээл болгоно.
- Та хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэвтрүүлэгтээ урьж байгаа нь сайхан санагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих болсон шалтгаан тань юу вэ?
- Миний ах бага байхдаа эмчийн хариуцлагагүй үйлдлээс болоод насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй гэгддэг хүмүүсийн амьдралаар амьдарсаар ирсэн. Тийм болохоор би ухаан орсон цагаасаа л тийм хүмүүсийн зовлон гунигийг мэдэрч өссөн юм. Ах маань их гоё зурдаг, хатгадаг, төмөр модоор дүү бид хоёрт гоё тоглоом хийж өгдөг байсан. Даанч тэр авьяасыг нь хөгжүүлэх боломж бололцоо байгаагүй. Хөгжүүлсэн бол их зүйл хийх байсандаа гэж боддог байсан болохоор ахынхаа тэр байдлаас үүдэн том болоод ийм төрлийн хүүхдүүд нэг дор цугларч өөрийн дуртай зүйлээ хийдэг сургууль байгуулахсан гэж их боддог байлаа. Энэ бодол минь өнөөдрийг хүртэл сэтгэлд оршин байсаар "Нарны гэрэл гэгээ” ТББ-ийг байгуулах үндэс нь болсон байх.
Миний бүтээхийг хүсэж буй төв маань жижиг ч бай том ч бай сэтгэлээ шингээн урлах хүмүүсийн эерэг сайхан энергитэй бүтээлээ туурвих орд цагаан өргөө нь байгаасай гэж хүсэж байна.
Бидний ажлыг дэмжин ажиллаж байгаа бүх найз нөхөд хамтран ажиллаж байгаа байгууллага amjilt.com төслийн бага хамт олондоо баярлаж байгаагаа илэрхийлье.
Amjilt.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих