УДЭТ-ын дэргэдэх Театр студийн залуу жүжигчин Г.Номуунтай ярилцлаа.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ залуу уран бүтээлчтэй ярилцаж байгаадаа баяртай байна. Уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Гантөмөрийн Номуун гэдэг. Өнгөрсөн хавар СУИС-ийн жүжигчний ангийг Л.Дэмидбаатар багшийн удирдлаган дор төгссөн. Одоо УДЭТ-ийн дэргэдэх Театр студид ажиллаж байгаа.

-Одоогоор ямар бүтээлд тоглоод байгаа вэ?
-Оюутан байхдаа МҮОНТ-ийн "Босго тотго” олон ангит кинонд гол дүрийг бүтээж байсан. Мөн тус телевизийн "Нарны жим” олон ангит кинонд туслах дүрд, төгсөөд "Эмоци” продакшинд ажиллаж байхдаа "Гурван найз” кинонд тоглосон.
-Тэгвэл хошин урлагт бас хүч сориод амжжээ?
-Тийм ээ. "Эмоци” продакшний анхны тайзны бүтээл болох "Амьдралд стресс хэрэггүй” тоглолтод оролцож амжсан шүү.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Одоогоор манай УДЭТ-т долоон найруулагчийн төсөл орчихсон байгаа. Түүний гуравдахь жүжиг болох Люсиль Флетчерийн зохиол, Ч.Түвшин найруулагчийн найруулсан "Уучлаарай та дугаар андуурч” гэдэг жүжиг дээр тоглосон. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд жүжигтээ тоглочихоод л байж байна даа. "Уучлаарай та дугаар андуурч” гээд жүжиг маань трейллер жүжиг гэдгээрээ онцлогтой. Трейллер кино гэж байдгаас биш жүжиг гэж ховорхон байдаг. Зохиол, тоглосон жүжигчдийн бүрэлдэхүүний хувьд ч их онцлог. УДЭТ-ийн дэргэдэх Театр студид орсон 7 шинэ залуу жүжигчин тоглосон. Жүжгийн маань гол утга санаа нь эрх чөлөө, хүн чанар, хүн хүндээ сэтгэлээсээ хандах хандлага, чин сэтгэлээсээ хайрлах, амьд явах эрх чөлөөг харуулсан шинэлэг уран бүтээл болсон. Гол дүрийн бүсгүй нийгмийн бусад эмэгтэйчүүдийн төлөөллийг харуулсан. Миний хувьд театрын анхны бүтээл байсан болохоор маш хүнд, хариуцлагатай, бас их сайхан байлаа. Театрын жүжигчид маань ч гэсэн дэмжлэг туслалцаа, зөвлөгөө сургамжаа харамгүй үзүүлсэнд баяртай байна.
-Трейллер гэхээр залуус их сонирхож үзсэн байх гэж бодогдлоо? Учир нь драмын жүжиг үздэг хүмүүсийн дотор залуус төдийлөн өндөр хувийг эзэлдэггүй шүү дээ?
-Тийм ээ. Бид нарын үзүүлэхийг зорьсон дүр зураг, эмзэглэлийг мэдрээд гарсанд нь зорилго маань биелсэн. Сэтгэгдэл маш өндөр байгаа.
-Сургуулиа төгсөөд хошин шог, драм гэсэн хоёр тэс өөр төрөл жанрт хүч сориод амжиж. Ер нь ямар ялгаатай санагдав?
-Хоёулаа л маш хүнд, амаргүй зүйл л дээ. Хүнийг инээлгэнэ гэдэг хэцүү. Театрын уран бүтээл ч ялгаагүй асар их чадвар, үүрэг хариуцлага шаарддаг. Миний хувьд шинэ залуу, дөнгөж гарч ирж байгаа уран бүтээлч болохоор одоохондоо ялгааг нь бас сайн мэдрээгүй л байна л даа. Хэсэг хугацааны дараа туршлага хуримтлуулаад ирэхээрээ илүү мэдэх байх.
-Яагаад театрыг сонгох болов? Тухайлбал манай драмын театрыг их өндөр босготой гэж ярьцгаадаг?
-Тийм ээ. Ер нь жүжигчний мэргэжлээр сурч байгаа хүн бүхэн л УДЭТ-д орохыг хүсч мөрөөддөг. Гэсэн ч хүн болгон орж чаддаггүй, өндөр босготой. УДЭТ маань хоёр жилд нэг удаа студи ангийн элсэлт авдаг юм. Энэ шалгалтыг өнгөрсөн нэгдүгээр сард өгөөд тэнцэж орсондоо баяртай байгаа. Ийм том, мундаг гэр бүлд нэг гишүүн нь болж орно гэдэг бол маш том аз. Энэ чадварлаг урлагийн сор болсон уран бүтээлчдээс их зүйлийг сурч авна гэдэг их завшаан юм. Ингээд мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг биелүүлээд, тэр сайхан хүмүүсийн дунд нь ороод явж байгаа болохоор цаашид илүү сайн хичээнэ дээ.
-Таны хамгийн анхны "том” тайз?
-Ер нь бүх л тайз том санагддаг. Их сургуульд байхад Оюутан театр маань том санагддаг байсан, төгсөөд тоглосон Тусгаар тогтнолын ордны тайз маш том санагдаж байлаа. Одоо манай театрын тайз бол бүр том шүү дээ.
-Тэгвэл хамгийн анхны уран бүтээл чинь юу вэ?
-МҮОНТ-ийн "Босго тотго” кино. Яг манай улсад гарсан нь гэвэл. Тэрнээс өмнө хоёрдугаар курст байхдаа гадаад руу фестивальд явах нэг кинонд тоглож байсан. Гэхдээ манайд гараагүй л дээ. Эдгээр кинонуудаас маш их зүйл сурч авсан шүү.
-Сэдвээсээ жаахан хазайгаад бага насны чинь талаар сонирхъё. Ямар хүүхэд байсан бэ? Урлаг соёлын үйл ажиллагаануудад хэр оролцдог байв?
-Арван жилдээ нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Ер нь ямар ч олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болсон бүх хүнийг уриалдаг, санаачилдаг тийм хүүхэд байсан. Багаасаа л юм юм сонирхдог, сурлагадаа ч гайгүй байсан даа.
-Жүжигчдийг ажаад байхад их олон талын авьяастай байдаг. Таны жүжиглэхээс гадна нууц авьяас юу бол?
-Багадаа их сайн зурдаг байсан. Үзсэн бүх хүүхэлдэйн киноныхоо баатруудыг яг адилхан зураад тавьчихдаг байлаа. Одоо харин энэ авьяас ч юм уу, давуу тал маань нэлээд орхигдчихоод байна. Сүүлийн үед хөгжүүлье гэж бодоод байгаа.
-Тэгвэл зураач болохыг үгүйсгэхгүй л юм байна. Тийм үү?
-Зураг зурах бол миний сонирхол л болохоос зураач болъё гэж ерөөсөө бодож байгаагүй. Анхнаасаа л жүжигчин болохыг хүссэн. Өөр мэргэжил сонгох талаар бараг бодож байгаагүй юм байна шүү. Багаасаа л театрт дуртай, жүжигт дуртай байснаараа энэ мэргэжлээр сурсан. Арван жилээ төгсөөд СУИС-д шалгалт өгөөд анх унаж байсан шүү. Тэгээд заавал энэ мэргэжлээр сурна гэсээр байгаад нэг жил өнжөөд дараа жил нь тэнцсэн. Ингээд одоо манай улсын жүжигчдийн хамгийн том байгууллага болох УДЭТ-д ороод студи театрт нь ажиллаж байна.
-Урлагийн хүн болно гэдэг хүнээс их зүйл шаарддаг байх. Ялангуяа охиноо энэ хатуу ертөнцөд орно гэхэд гэрийнхэн чинь хэр хүлээж авч байсан бэ? Танай гэр бүлд урлагийн хүн байгаа юу?
-Манай ээж театрт ажилладаг хүн л дээ. Гэхдээ жүжигчин биш арын албанд байдаг. Ээж маань намайг үнэхээр их хориглосон. Бараг насаараа театрт ажиллаж байгаа хүн зовлонг нь мэдэж байгаа шүү дээ. Тэр тусмаа жүжигчин болно гэдэг бүтэхгүй зүйл, ар амьдрал чинь орхигдоно гээд намайг огт дэмжээгүй. СУИС-д шалгалт өгөөд унахад ээж маань бараг баярласан байх (инээв). Өөр сургуульд шалгалт өг гээд намайг нэлээд ятгасан л даа. Гэхдээ би ухарч, няцаагүй бэлдэж байгаад дахиад өгч тэнцсэн. Оюутан болоод хоёр, гуравдугаар курст ороход л ээж маань дэмждэг болсон доо. Одоо бол манай гэрийнхэн бүгд дэмждэг. Заримдаа энэ дүр дээрээ ингэчихгүй, тэгчихгүй гээд санаа оноогоо хэлдэг юм.
-Уран бүтээлч хүмүүсийг цаг наргүй ажилладаг гэж ярьдаг. Гэр бүлтэй болж амжсан уу?
-Залуу уран бүтээлч, нэн ялангуяа жүжигчин хүн завгүй байх хэрэгтэй. Мэргэжил нь өөрөө завгүй байлгадаг. Өдрөөс өдөрт өөрийгөө хөгжүүлж, сайжруулж байхгүй бол урлагийн ертөнц хатуу шүү дээ. Миний хувьд одоохондоо гэр бүлтэй болоогүй байгаа. Найз залуугийн хувьд нууц үлдээчихье (инээв).
-Aав ээжээс хэдүүлээ вэ?
-Аав ээжээс дөрвүүлээ. Дээрээ хоёр ахтай, нэг эгчтэй. Одоо аав, ээж, эгч гуравтайгаа амьдарч байна.
-Найз залуугийн хувьд нууцлачихлаа. Ер нь ойрын хугацаанд гэр бүлтэй болох төлөвлөгөө бий юу?
-Өө хувь тавилангаараа л болох байлгүй дээ. Гэр бүлийг нэг их төлөвлөөд байх хэрэггүй гэж боддог юм. Болох ёстой зүйл болдог цагтаа л болно. Яахав ажил хэрэг дээр бол төлөвлөх нь зөв л дөө. Гэхдээ гэр бүл, хайр сэтгэл, үр хүүхэд гээд нарийн нандин зүйлийг төлөвлөх нь дэмий байх.
-Тэгвэл чамд ямар эрчүүд таалагддаг вэ?
-Надад халамжтай санаачилгатай эрчүүд таалагддаг. Мэдээж амьдралын ухаантай байх гэдэг бас чухал л даа.
-Тэгвэл эмэгтэй хүний үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ? Энэ зүйл юугаар илэрхийлэгддэг юм бол?
-Дотоод мөн чанараар л илэрхийлэгдэх байх. Тэр хүн ямар бодол санаатай, ямар хүн байна гэдэг нь харилцаан дээрээс нь тодорхой харагдаж байдаг шүү дээ. Тэгээд ч эмэгтэй хүний гоо сайхан дан гадна төрхөөрөө биш дотоод гоо сайхантайгаа нийлж байж гэрэлтэж, гэгээ цацруулдаг гэдэг дээ.
-Өөрийг тань чимдэг үнэ цэнэтэй зүйл чинь юу байдаг вэ?
-Би хэзээд өөрийнхөөрөө, нэг зангаараа байдаг. Энэ чанар маань л намайг илэрхийлж, чимдэг юм болов уу.
-Тэгвэл гадаад төрхнөөс чинь юу таныг илүү их чимдэг гэж та боддог вэ?
-Миний нүд, хацрын хонхорхой намайг их чимдэг байх.
-Бүсгүйчүүлд гар таталгүй авдаг зүйл гэж байдаг шүү дээ. Таны хувьд юунд гар татдаггүй вэ?
-Ээмгэнд дуртай. Манай ээж ч гэсэн иймэрхүү гоёл чимэглэлийн зүйл их цуглуулдаг, энэ тал дээр их анхаардаг хүн л дээ. Гадуур явж байхдаа нэг ээмэг авчихдаг, бугуйвч авчихдаг. Тэгсээр байтал өөртөө тохирсон хөөрхөн цуглуулгатай болчихсон шүү.
-Санхүүгийн асуудлаа яаж шийдэж байна? Урлагийн хүмүүсийн гол асуудлын нэг?
-Өө тэгээд цалингаараа, болохгүй бол аав ээжээсээ гээд л. Гэхдээ аль болох өөрөө зохицуулж аав ээжээсээ авахгүйг хичээдэг л дээ. Цалингаа аав ээждээ бүтнээр нь аваачаад өгөх ч тохиолдол байна. Цаашдаа илүү чадварлаг болоод, илүү сайн болоод аав ээждээ тус дэм болохыг л хүсдэг. Болох байх аа.
-Сайн охин байна. Аав ээж чинь чамаас их том зүйлийг хүсч хүлээж суугаа шүү дээ?
-Тийм ээ. Итгэл найдварыг нь алдахгүй юмсан гэж боддог. Болох байх аа. Бодож төлөвлөсөн зүйл их байна.
-Хамгийн ойрын төлөвлөгөө юу байна?
-Сайн жүжигчин болох, олон уран бүтээлд тоглож туршлага хуримтлуулах гээд зөндөө бий. Үүнээс гадна төлөвлөж байгаа нэг зүйл бий. Биелэлээ олохоор нь та бүхэн яваандаа мэдэх байх.
-Уран бүтээлчдээс хэнийг хүндэлж, даган дуурайж явдаг вэ?
-Олон бий. Манай урлагийн салбарт олны хайрыг татсан авьяастай, боловсролтой, мэдлэгтэй маш олон хүн байна. Тэр дундаас миний хувьд Н.Сувд багшийгаа хайрлаж, хүндэтгэж, шүтэж явдаг. Эелдэг байдал, боловсон зан, жүжиглэх чадвар гээд бүх л талаараа биширмээр хүн шүү дээ. Мөн манай театрын мундаг, мундаг уран бүтээлчид олон байна. Тэр болгоноос хараад, суралцаад явж байна даа.
-Өөрийгөө 20 жилийн дараа ямар байгаагаар төсөөлж байна?
-Уран бүтээлийн хувьд амжилтай. Сайхан гэр бүлтэй болчихсон. Ээж болчихсон. Бас л залуугаараа байгаагаар төсөөлж байна. Урлагийн бид нар чинь ер нь залуу сэтгэлгээтэй, залуухан байхыг л хүсдэг шүү дээ. Одоо надаас ахмад уран бүтээлчдийг харж байхад өөрийнхөө наснаас 10, 20 насаар залуухан харагддаг хүмүүс олон байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Ярилцсан Б.Болор
Эх сурвалж: Хот ньюс сэтгүүл

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2607
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих