2014 оны 04 дүгээр сарын 07-оос 2014 оны 04 сарын 14-ний дуустал хүлээн авах зарыг орон нутгийн телевиз, мэдээллийн хэрэгслээр зар түгээн хөгжлийн бэрхшээлтэй өмнө нь санхүүгийн дэмжлэгт хамрагдаагүй, биеийн байдал нь ажил хөдөлмөр эрхэлж, төслөө хэрэгжүүлэх боломжтой 80 иргэний төсөл хүлээн авч 2014 оны 04 дүгээр сарын 11-ээс 2014 оны 04 дүгээр сарын 14-нийг хүртэл төсөл өгсөн айл өрх бүрээр төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг үйл ажиллагаатай нь танилцаж дүгнэлт хийсэн.
Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг хуралдаж 35 иргэний 30.0 сая төгрөгийн төслийг олгоод байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн аж ахуй эрхлэлтийн сургалтыг 2014 оны 04 дүгээр сарын 30-наас Бизнес инкубатор төв дээр зохион байгуулж эхэллээ. Энэ сургалтад төсөл хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан 20 иргэн суралцаж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих