Хөдөлмөрийн яамнаас "Хөдөлмөрийн салбарын өдрүүд" өдөрлөгийг өчигдөр Чингисийн талбайд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт тус яамны сайд Я.Санжмятав оролцож үг хэлсэн юм. Тэрээр "Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, мэргэжлийн боловсрол сургалтын асуудал, жижиг дунд бизнесийн асуудал гээд цогц хөдөлмөрийг бий болгох чиглэлийн олон ажлыг явуулаад жил гаруй болж байна.
Н.Алтанцэцэг /НИЙСЛЭЛ ТАЙМС/
Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа хүрээнд иргэдээс санал авсан. Авсан саналынхаа дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа. Мөн үндэсний мэргэжил бэлтгэх арга хэмжээний хүрээнд 700 мянган гаруй мэргэжилтэн ажилчдаа цуглуулж сургалтыг зохион байгуулсан. Мөн
Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төв болон коллежид суралцагчдын тоо өнгөрсөн жилээс нэлээд нэмэгдсэн. Сургалтын хөтөлбөрийн 30 хувь нь онолын мэдлэг, 70 хувь нь дудлага сургалтыг явуулж байгаа. Коллеж, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа хүмүүс ажлын байраар хамгийн сайн хангагдаж байгаа. Өнгөрсөн жилийн дүн мэдээнээс харахад 71 хувь нь ажлын байраар хангагдсан. Зарим нь дараагийн шатны сургуульд элсэн орсон. Энэ жил Засгийн газрын хөрөнгөөр 700 мянган мэргэжилтэн ажилтан бэлтгэхээр төлөвлөж байгаа. Эхний ээлжинд 12 мянга 900 хүний захиалга ирсэн.
Ер нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг суралцаж, төгссөн оюутнуудын 70-80 хувь ажлын байраар хангагдсан" гэдгийг онцлон хэлсэн юм. Энэхүү нээлттэй өдөрлөгт дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Мэргэжил сургалт үйлдвэрийн төв болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн гарч байлаа. Уг өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх юм. Өдөрлөгийн үеэр бүх дүүргүүдийн хөдөлмөрийн, хэлтсүүдэд ирсэн ажлын байрны захиалгыг иргэд олон нийтэд танилцуулж байв. Мөн иргэд ажлын байранд бүртгэх анкет бөглүүлэх ажлыг зохион байгуулж байлаа. Түүнчлэн нийслэл болон орон нутгийн иргэд нэлээд идэвхитэй оролцож зөвлөмж зөвлөгөө авч байсан юм.
Үүнээс гадна Үйлдвэр худалдааны дээд сургуулийн оюутнууд гоо сайхнаа зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байв. Хөдөлмөрийн яамнаас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг буруулах зорилгын хүрээнд салбар дундыг хамарсан "Ажилтай орлоготой монгол хүн" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд 2016 он гэхэд 150 мянган байнгын ажлын байрыг шинээр бий болгохоор ажиллаж байгаа юм. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагуудад бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулсан иргэд болон ажилгуй иргэдийг ажлын байраар хангаж, ажил олгогчийг дэмжих зэрэг арга хэмжээг хэрэгжуүлэхэд чиглэсэн нийт есөн хөтөлбөр, нэг төслийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа юм байна.
Мөн яамны зүгээс энэ онд мэргэжлийн ур чадваргүй, ажилгүй иргэдэд богино хугацаанд мэргэжил олгох, ажлын байранд үйлдвэрлэл дээр дадлагажуулан сургаж ажиллуулах, ажил олоход хүндрэлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэхэд бэлтгэх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг урамшуулал олгохоор "Хөдөлмөр бэлтгэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрт 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхуүгийн дэмжлэг үзүулэх, шинээр жижиг аж ахуй эрхлэхийг хүссэн ажилгуй иргэдэд санхүугийн дэмжлэг, бизнес инкубацын уйлчилгээ үзүүлэх, жижиг зээл олгох зорилготой аж. 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт төмс хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах төсөлд нийслэлийн Хөдөлмөрийн газрын даргын удирдамжийн дагуудүүргийн зуун өрхийн 100 иргэнийг бүртгэж бүртгүүлсэн иргэдээс 20 иргэнээр нэг бүлэг болгон хувиарласан байна. Үунээс гадна "Аж ахуй эрхлэлтийг хөгжүүлэх хөтөлбөр", Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр", "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байрыг дэмжих хөтөлбөр", "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр", "Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр" гэх зэрэг хөтөлбөрүуд хэрэгжиж байгаа аж.
Иргэд энэхүү хөтөлбөр хамрагдахыг хүсвэл Хөдөлмөрийн яамны харьяа аймаг, дуүргийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөр хэлтэс, хөдөлмөр эрхлэлтийн уйлчилгээний төв, Хөдөлмөрийн төв бирж болон нийслэлийн хөдөлмөрийн газарт хандах хэрэгтэй юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1810
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих