Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыг АТГ-аас сэжигтнээр тооцон цагдан хорьсон. Түүнийг өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа юм. Цагдан хоригдох хугацаа нь дууссан ч шүүгчийн захирамжаар цагдан хорих хугацааг 60 хоногоор сунгажээ.
Ингэснээр Н.Мөнхбат дахин хоёр сар хоригдох юм. Н.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө үрэгдүүлсэн, "Чингис", "Самурай" бондын хөрөнгийг зүй зохисгүй зарцуулсан хэрэгт буруутган шалгаж байгаа.
Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар буруутган шалгаж буй. Ингэхдээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын хэрэгтэй нэгтгэн шалгаж байгаа юм.
Б.Анир
zaluu.com

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20286
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих