17 жилийн өмнө бусдын гарт онц хэрцгийгээр хөнөөгдсөн УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны гэргийг өнгөрсөн баасан гарагийн шөнө цагдаагийн байгууллагаас саатуулсан. Түүнийг хуулийн дагуу 72 цаг саатуулсан бөгөөд саатуулах хугацаа дууссан тул хорих хугацааг дахин 14 хоногоор сунгасан байна.
Ингэснээр Д.Булганыг сэжигтнээр татан байцааж эхэлжээ. Д.Булганыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэж байгаа ч ШШГЕГ-ын баттай эх сурвалж "Д.Булган цагдан хорих 461 дүгээр ангид ирээгүй. Одоогоор хаана хоригдож байгааг нь мэдэхгүй" гэх тайлбарыг өгч байна. Д.Булганыг цагдан хорьсон шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа. Цагдаагийн байгууллагаас "цагдан хорьсон нь үнэн" гэсэн боловч ямар шалтгаанаар хорьж, шалгаж байгаа талаараа мэдээлэл өгөх боломжгүй гэж байгаа юм. Тэрбээр С.Зориг агсны хэргийн ганц гэрч тул түүнийг уг хэрэгтэй холбогдуулан саатуулсан гэж хэвлэлүүд мэдээлж байгаа ч баттай бус. Юутай ч Д.Булганыг цагдаагийн байгууллагаас сэжигтнээр татан, 14 хоног цагдан хорихоор боллоо. Мөрдөн байцаалтын явцад шаардлагатай гэж үзвэл түүнийг яллагдагчаар татан дахин 2 сар хорьж, шалгах юм.
Г.Лхагваа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих