АНУ-ын Холбооны мөрдөх товчоо ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг өдрийн өмнө эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтоны хэргийг хаасан талаар "www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хилариг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улсын нууцын зэрэглэлтэй материалыг хувийн цахим шуудангаараа дамжуулж байсан нь илчлэгдсэн билээ.
Тус байгууллагын тэргүүн Жеймс Коми "Энэхүү цахим шууданг шалгахад хэрэг үүсэх нотолгоо олдоогүй” хэмээн мэдэгджээ.
Хилари 2009-2013 оны хооронд Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
shuud.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20489
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих