
Хиллсборо хот дахь Оринж дүүргийн нь штабын байрны цонхоор шатаагч шингэнтэй шил шидэж шатаажээ. Хэлмэгдсэн хүн байхгүй ч тавилга, эд зүйл нь бүгд шатсан байна. Бас зэргэлдээх ханан дээр нь "Бүгд найрамдах намын нацистууд хотоос зайл, та нар шиг өөдгүй амьтад байхгүй” гэж бичсэн байжээ.
Дональд Трамп сонгуулийнхаа сурталчилгааны үеэр нэг биш удаа арьсны үзлийг дэвэргэсэн болон, эмэгтэйчүүдийг доромжилсон зүйл ярьсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн тэрбумтан Дональд Трамп болохоор энэ хэргийг өөрийн нь өрсөлдөгч Хилари Клинтоны талынхан үйлдсэн гэж шууд буруутгасан байна.
Харин Ерөнхийлөгчид Ардчилсан намаас өрсөлдөж байгаа Хилари Клинтон энэ хэргийг "аймшигтай, байж боломгүй хэрэг” гэсэн байна.
Эх сурвалж: www.assa.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20077
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих