АНУ-ын хамгийн "хүчирхэг” хүнийг сонгох сонгууль ердөө сар орчим хугацааны дараа болох билээ. Цагаан ордны залгамжлагчийн төлөөх энэ сонгуульд Бүгд Найрамдах намаас үл хөдлөх хөрөнгийн тэрбумтан Доналд Трамп, Ардчилсан намаас Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар хүч үзэж буй.
Тэд манай цагаар өнөөдөр хоёр дахь удаагийнхаа халз мэтгэлцээнийг хийх болно.
Энэ удаагийн мэтгэлцээний өмнөхөн Трампын дуулиант нэгэн бичлэг цацагдсан билээ. 2005 оны тэрхүү бичлэгт тэрбумтан эр нэгэн бүсгүйг үнсэж, шалиг үг хэлж буй нь бичигдсэн байсан нь нийгэмд томоохон дуулиан болж, Бүгд найрамдахчууд ч түүнээс нүүр буруулж эхэлсэн юм.
Тэгвэл ийм нөхцөл байдалд буй Доналд Трамп хоёр дахь удаагийн мэтгэлцээний үеэр өрсөлдөгч рүүгээ сөрөг дайралт хийж, нөхрийнх нь янаг амрагийн дуулиан шуугиант хэргийн талаар дурьдана гэдгээ мэдэгдээд байгаа. Тиймээс халз мэтгэлцээний үеэр Билл Клинтоны нууц амраг гэгддэг Моника Левинскийн нэр хөндөгдөх бололтой.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих