Барак Обамаг Их 20-ын уулзалтад ирэх үед Хятадууд "үл хүндэтгэл” үзүүлсэн тухай дуулиан намдахгүй байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн онгоц газардах үед Хятадууд зөөврийн шатаар тосож аваагүйгээс гадна бусад орны удирдагчдад үзүүлсэн улаан хивсний ёслолыг хийгээгүй.
Америкаас бусад бүх орны удирдагчид, тэр ч байтугай байнга дайсагнаж байдаг Японы ерөнхий сайдад ч тэд улаан хивс дэвсэн хүндэтгэл үзүүлсэн юм.
Харин Обама онгоцныхоо сүүл хэсэгт байрлах нөөцийн төмөр шатаар бууж бетонон талбай дээгүүр алхсан байна.
Үүнийг Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп зүгээр өнгөрөөсөнгүй. Өчигдөр тэр энэ явдлыг гадаад орнууд Обамаг үл тоодгийн жишээ гээд, хэрвээ өөрийг нь Хятадууд ингэж угтсан бол онгоцноосоо буулгүй буцаад нисэх байсан гэжээ.
Харин өрсөлдөгч Хиллари Клинтоны талынхан Трампын үгийг ашиглан хариу тоглолт хийж, энэ бол Трампын темперамент ерөнхийлөгч байхад тохиромжгүйн нэг баталгаа гэж сошиал хуудсаараа мэдэгджээ.
Трамп өмнө нь Обамаг анх удаа Кубад айлчлахад төрийн тэргүүн нь угтаж аваагүйг бас шүүмжилж энэ бол Обамагийн нэр хүндтэй холбоотой гэж ярьж байсан юм.
Эх сурвалж: Telegraph
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих