УИХ-ын гишүүн С.Жавхлан улстөрд гарснаасаа хойш юу хийх, юу гэж дугарах нь нийгмийн хүлээлтэнд байсан. Тэгвэл тэрээр өнөөдрийн чуулганы үеэр нийгмийн магнайг тэнийлгэх үгийг хэлээд амжлаа. Харж байхад түүний хэлсэн үгийг олон нийт дэмжиж байсан ч чуулганд оролцож байгаа гишүүдэд инээдэм байгаа бололтой. Тодруулбал, "Энэ газар чуулганы өргөө биш, хэрүүлийн газар байна” хэмээн үзэж байгаагаа илэрхийлхэд гишүүд түүнийг шоолох маягтай харагдаж байсан юм. Түүнчлэн тэрээр УИХ-д суугаа гишүүдийг "Тархиний тураалд өртсөн байна, Сэрэлтийн лам шиг олигтой юм ярихгүй зэлээ эвхээд сууцгаадаг хүмүүс байна” хэмээн ёжлоод амсан юм.
Овоо доривтой үг хэлчихлээдээ хэмээн олныг бодох зуур "Монгол Улсын Ерөнхийлөгч гэж зальжин нөхрийг дуудаж уулзах хэрэгтэй байна” гэсэн үг нь олны анхаарлыг ихээр татсан юм. Үүнээс үзэхэд түүнд Ерөнхийлөгчтэй ярих зүйл байсан бололтой. Гэвч төрийн ордонд ороод удаагүй тэрээр Ерөнхийлөгчийн барааг харж чадалгүй өнөөг хүрсэн бололтой. Нэг байшинд байгаа хэдийч олж уулзаж чадахгүй байгаагаа ийнхүү чуулганы үеэр зарлачихвуу даа.
Б.Учрал
Breakingnews.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=20570
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих