Өнөөдөр өглөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчтэй уулзахаар орох гэхэд нь хамгаалалтынхан саатуулсан талаарх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан юм. Мөн зарим зургууд нь сошиал ертөнцөөр нэлээд цацагдсан. Үүнийг нь харсан иргэд "яагаад уулзуулсангүй вэ, яагаад уулзах ёстой гэж" гэх зэргээр янз бүрийн өнцгөөс тайлбарлаж байв.
Тэгвэл АН-ын дарга З.Энхболд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нар мэдэгдэл хийснийхээ дараа Ерөнхийлөгчтэй уулзсан байна.
Өчигдөр АН-ын дарга мэдээлэл хийхдээ Ерөнхийлөгчтэй намуудын удирдлагууд зөвшилцөөгүй учир чуулганыг өнөөдөр нээх боломжгүй гэж байсан. Харин өнөдөөр чуулганаас өмнө Ерөнхийлөгчтэй уулзаагүй байсан хоёр дарга уулзсан. Үүний дараа нь намуудаас УИХ-д сонгогдсон бүх төлөөлөл оролцож 100 хувийн ирцтэй байсан нь тэднийг ойлголцолд хүрсний илрэл юм.
Мөн түүнээс гадна улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч болон З.Энхболд, Н.Энхбаяр нарын уулзалтаар сүүлийн үед анхаарлын төвд ороод буй Эрдэнэтийн асуудал дээр ч гэсэн талууд ойлголцсон бололтой хэмээн таамаглаж байна.
Г.Лхагваа

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих