
Монголчуудын дөрвөн хvний нэг нь элэгний өвчтэй гэсэн судалгаа бий. Тэгвэл цөсний үрэвсэлтэй хvний тоо үүнээс ч хол давдаг гэнэ. Цөс нь хүний иддэг хоол хүнсэн дэх өөх тосыг задалж, уусамтгай болгох зориулалттай гол эрхтэн. Хүн удаан хугацаагаар хоол идэхгүй тохиолдолд цөс ялгарахгүй өтгөрч, органик бус бодис тунаж улмаар чулууждаг байна. Гадныхан монголчуудын ихэнх нь цөсний үрэвсэл эсвэл чулуутай байдагт гайхдаг.
Тэгвэл энэ нь тогтсон цагт өдрийн хоол идэлгүй өдөржин хоосон байж байгаад орой хэт их хооллосонтой шууд холбоотой ажээ. Шинж тэмдэг нь баруун хавирга доогуур хөндүүрлэх, өглөө ам гашуун оргих, хоолонд дургүй болох, дотор эвгүйрэх, зарим тохиолдолд нүүрний арьс буюу нүд шаравтар туяатай болох, уур уцаартай, цухалдаа болдог. Эмчилгээний хувьд архагшсан цөсний үрэвслийг эмчлэх хамгийн найдвартай арга нь зөв хооллолт юм. Доорх зөвлөгөөг баримтлавал цөсний өвчний тухай мартах болно гэдэгт та итгэх хэрэгтэй.
Үүнд, бага багаар тогтмол цагт хооллох нь зүйтэй. Мөн хоолыг хэт халуун эсвэл хөрсөн хойно идэхгvй байх, хурц амттай, өтгөн шөл идэхээс зайлсхий. Түүнчлэн цагаан идээ, жимс зэргийг аль болохоор ихээр идэх хэрэгтэй. Харин жимс, ногоо, ялангуяа А, С витаминаар баялаг үхрийн нүд, улаан чинжүү, сонгино, лаазалсан хүнс, архийг хориглохоос гадна давсны хэрэглээг багасгах нь зүйтэй. Уламжлалт заслын хувьд, цөс өвчлөх шалтгаан нөхцөл нь удаан хугацаагаар архи уух, биед таарамжгүй идээ ундааг байнга хэрэглэх зэргээс хүний хоол боловсруулах шингээлтийн хэвийн зохицолдоо алдагдахаас үүсдэг байна.
Цөс нь элгэнд барилдаж шарын цөвийг хадгалах уут учраас цөсийг эмчлэх нь элэгний өвчинг засахтай нарийн уялдаа холбоотой ажээ. Цөсний хүүдийн үрэвсэл болон цөс чулуужихад барагшинг 200 грамм буцалсан усанд хандлан эхний өдөр таван дуслыг, хоёр дахь өдрөөс хоёр, хоёр дуслаар нэмэгдүүлж арав хоног ууна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих