Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц Гандантэгчилэн хийдийн урилгаар манай улсад айлчлаад буцсан. Далай ламын Монгол Улсад зочилсон уг айлчлалыг Хятадын Засгийн газар эсэргүүцэж буйгаа гурвантаа мэдэгдэж, улмаар манай улсын дипломат айлчлалуудыг албан ёсоор цуцалсан тухайгаа мэдэгдээд байгаа билээ.
Дээрх асуудлаар иргэд цахим сүлжээнд олон янзаар байр сууриа илэрхийлж байгаа бөгөөд "Цензургүй яриа" нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсаараа дамжуулын энэ тухай өөрийн бодлоо хуваалцсаныг сонирхуулж байна.
ХЯТАДУУД ХУЦАЖ Л БАЙГ
(...Нэг мөр "дагаар орчих" юм уу... Тэгвэл хилээ хэзээ ч хаахгүй, мөнгө ч зээлэх хэрэггүй болж амар сайхан жаргах уу...)
Далай багшийг ирэх тоолонд л хятадууд хуцаж л байдаг. Тусгаар улс байж Хятадаас айгаад хэнийг урих урихгүйгээ заалгах уу. Өмнө нь Дээрхийн гэгээнтэн найман удаа ирэхэд найман удаа л шальчиганасан даг. Энэ бол ес дэх удаагийнх. Ямартаа ч бид тусгаар улс, бидэнд оюун санааны эрх чөлөө бий, бид шашины эрх чөлөөгөө Хятадаар заалгахгүй, 10-р Богдоо БНХАУ-ын Засгийн газрын гаргаж ирсэн хуурамч Ванчин Богдоор тодруулахгүй, Богдуудыг Хятадаас удирддаг байсан жаягийг XXI зуунд монгол түмэн дагахгүй гэдгээ тодоос тод дэлхий дахинаа чангахан хэллээ...
Манай Шадар сайд Хятадад айлчилахаа болилоо гээд үхчих гээд байна уу. Эсвэл бид турж үхэх нь үү. Оюун санаа, шашин, улс гэрийнхээ тусгаар тогтнолоо дахин нэгэнтээ тунхагласанд Далай багшийн айлчлалын үр дүн оршино. Бүр үеийн үед оршино. Тиймээ, бид монголчууд. Бид ядуу ч, бид хямарсан ч гэртээ хэнийг урих урихгүйгээ Си Зиньпинээр заалгахгүй ээ.....
Жич: "Хятадаас бага хүүтэй мөнгө зээлэх гэсэн юм, одоо өнгөрлөө.... ", "Хилээ хаачихна яана аа" гэж байгаа гаруудад хандаж хэлэхэд нэг мөр "дагаар орчих" юм уу эсвэл.... Тэгвэл хилээ хэзээ ч хаахгүй, мөнгө ч зээлэх хэрэггүй болж амар сайхан жаргах уу... Ийм ахархан бодолтой байж болохгүй ээ монголчуудаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих