Дорнод аймагт ганцаараа үлдээд байсан ахмад дайчин буурал минь тэнгэрт хальжээ. Монголын тусгаар тогтнолд оруулсан дайчин алдрынх нь өмнө мэхийе.
Баярын ДАШНЯМ
/1923-2016/
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин Баярын Дашням нь 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр таалал төгсч бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.
Талийгаач Баяр овогтой Дашням нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Бүрэнхан хэмээх газар 1923 онд төрсөн. Гурван настайдаа Заалхайн Халзаны Баяр хэмээх малчин айлд өргүүлж, 20 нас хүртлээ аав ээжтэйгээ мал маллан амьдарч байгаад цэргийн албанд мордсон. Улмаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд геологи хайгуулын ангид уулын ажилчин, Сүхбаатар аймгийн Бүрэнцогтын уурхайд бэхэлгээчин, Төв аймгийн Горхийн болорын хайгуулын ангид дизелист, уулчин, Улаанбаатар хотын геологийн удирдах газрын харьяа Төв аймгийн Зүүнбаян, Их хайрханы уурхай, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дорноговь аймгийн Цагаан суварга, Өвдөг худаг, Өмнөговь аймгийн Таван толгой, Булган аймаг, Улаанбаатар хотын Оргил рашаан сувиллын усны хайгуул, Сэлэнгэ аймгийн Бугантын алтны уурхай зэрэг газруудад геологичоор ажиллаж байгаад 1981 онд гавьяаныхаа амралтанд гарсан юм. Геологи, уул уурхайн салбарт нийтдээ 32 жил ажиллаж, хөдөлмөрлөсөн. Түүний ажил хөдөлмөрийг төр засгаас өндөөр Ардын хувьсгалын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичиг, Түлш эрчим хүч, уул уурхайн Тэргүүний геологич, Геологийн яамын Тэргүүний ажилтан цол тэмдэг, салбарын Ахмад геологич цол тэмдэг зэргээр шагнаж урамшуулсан юм.
Ахмад дайчин Баярын Дашням нь 1945 онд Баян-Уул сумын Эрээн хороонд партизан Содномдаржаагийн удирдлаган дор Армийн 5-р дивизийн харьяа Эрээний тэргэний үйлдвэрт 3 жил цэргийн алба хаасан юм. Зэвсэгт хүчнийг цэргийн уналга ачлагаар хангах албыг сайн хангаж ажилласныг үнэлж Монгол, Оросын "Бид ялав” байлдааны хүндэт медалиар шагнасан бөгөөд 1992 онд МУ-ын Батлан Хамгаалахын Сайдын тушаалаар Ахмад дайчин цол тэмдэг хүртсэн юм. Байлдаанд оролцсон ахмад дайчин тэмдэг, Чөлөөлөх дайны 65 жилийн ойн медаль, Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойн медаль, цэргийн хүндэт медаль, Ерөнхийлөгчийн зарилгаар Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль, 2015 оны 9 сард Батлан хамгаалах яамнаас 1945 оны Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойн медаль, 2015 оны 5 сард ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Эх орны дайны Агуу их ялалтын 70 жилийн ойн медаль, 2013 онд МУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар Цэргийн гавьяаны одонгоор тус тус шагнасан юм.
Тэрбээр эх орноо гадны түрэмгийлэгчдээс хамгаалах дайнд ар талын хангалтыг найдвартай гүйцэтгэхэд хүчин зүтгэсэн ахмад дайчин төдийгүй улс орондоо олон тооны уул уурхайн ордыг нээн илрүүлэхэд залуу халуун насаа, сэтгэл зүрхээ, амь амьдралаа зориулсан ахмад геологич байсан юм.
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад дайчин Баярын ДАШНЯМ-ын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Ум сайн амгалан болтугай.
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
АЙМГИЙН АХМАДЫН ХОРОО

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21102
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих