Цэцгэнд бүгэх шар зөгий шиг би чамд бүгдэг.
Чиний амтлаг гал тогооны өрөө дотуур дүнгэнэн эргэлдэж
Цэцэг ямар сайханг боловсруулахыг хүлээх шар зөгий шиг би
Чиний орчмоор ямагт эргэлдэхэд чи цэцгийн дохиур шиг харагддаг
Дохиурын тоосыг хүртэх мэт чамайг шүргэж, хааяа
Чиний уруулыг үнсэж, мэдээж миний хошуу баланд шуналтай.
Цэцгийн оронд угаас төрчихсөн зөгий шиг би өөрийгөө санана.
Чамайг гомдоон явуулсан цагаас амтлаг гал тогооны өрөө хатаж хорчийв.
Ийм цагаар зөгий үхэхийг шийддэг болов уу...
Эргэлдэн нисэхгүй зөгий дүнгэнэхгүй.
Далавчаа хөдлөхгүй зөгийн бодролоор би
Чиний орхиод одсон өрөөнд чив чимээгүй зогсоно.
Дүнгэнэхгүй зөгий- философич, зөгийн гүн ухаанаар ойлгоход
Чи диваажин байжээ. Чи цэцэг. Би цэцгэнд бүгдэг зөгий.
Далбагар дэлбээт цэцгийн үхлийг шар зөгий бид хоёр л мэднэ.
Далавч хэрэггүй болсонг мэдрэх зовлон шаналанг
Шар зөгийн цүндгэр гэдэс, миний ходоод хоёр л ойлгоно.
Шар зөгийнөөс нэг л зүйлээр би ялгаатай нь илүү өөр нэг өрөө
Чиний анхилуун үнэр бүрнээ шингэн үлдсэн, орон дээр би
Зөгийн тослог балнаас илүү алтлаг нулимс унаган хэвтээд
Чамайг яаж дахин олж ирэхээ бодон, дээш хараад
Зөгийнөөс өөр газар төрснөө сэхээрэн юу юугүй хувцаслан гарна.
Азаар би өөр ертөнцөд төржээ. Амьдралын минь цэцэг чамайг би алдснаа мэдэж
Үхтлээ айн, хайр халамжаар дүүрэн чамайг хайн
Өвлийн цаснаар дүнгэнүүлэн ниснэ.
b.batregzedmaa (REGZED)

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2115
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих