
Аймгийн Засаг даргын Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн "Гэр бүлийн хөгжил дэвшил 1,2 хөтөлбөр”-т хамрагдсан өөрийн гэсэн орон гэргүй Хэрлэн сумын 1,2,4,8- баг, Баянтүмэн, Баяндун сумын 6 гэр бүлд иж бүрэн Монгол гэрийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Гэр хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга А.Нансалмаа, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд оролцлоо.

Дорнод аймгийн өрх гэр бүлүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх "гэр бүлийн хөгжил-дэвшил” хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутагт өрх гэр бүлүүдийн өмнө тулгамддаг асуудлыг шийдвэрлэх зорилготой энэхүү хөтөлбөр манай аймагт 2014-2016 онуудад хэрэгжиж нийт 150 гэр бүл тус хөтөлбөрт хамрагдсан юм.
Тус хөтөлбөрт амжилттай хамрагдсан 1-р багийн иргэн Нарантуяа, 2-р багийн иргэн Г.Ганбат, 4-р багийн иргэн М.Очирбат, 8-р багийн иргэн Ариунболд, Баянтүмэн сумын иргэн Мөнгөнчимэг, Баяндун сумын 6 өрх айл өөрийн гэсэн орох оронтой боллоо. Аймгийн удирдлагууд өрхийн гишүүдэд шинэ таван ханатай Монгол гэрийг хүлээлгэн өгч, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөлөө.



Аймгийн ЗДТГ-ын Олон нийттэй харилцах алба
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21226
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих