"Хөлбөмбөгийн хамгийн дээд шагналд нэр дэвшсэн гурван хүний нэг болоогүйдээ би гайхаагүй. "Алтан бөмбөг” шагнал бол урам зоригийн эх үүсвэр мөн боловч би энэ шагналыг аваагүй гээд үхэхгүй шүү дээ” гэж тэрбээр "La Liga” цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Неймар өнгөрсөн онд "Алтан бөмбөг” шагналд нэр дэвшсэн боловч түүний багийн анд Лионель Мессид уг шагналыг олгосон билээ. Ингэснээр Месси "Алтан бөмбөг"-ийг тав дахь удаагаа хүртсэн юм.
Харин энэ оны "Алтан бөмбөг” шагналд Лионель Месси, Криштиану Роналду, Антуан Гризманн нар нэр дэвшиж, Криштиану Роналду шагналын эзэн болсон билээ.
"Шагналаас гадна би аз жаргалтай байхыг хүсдэг, би одоо "Барселона"-д аз жаргалтай байна. Би "Алтан бөмбөг”-ийн эзэн болсон ч бай, болоогүй ч бай юу ч өөрчлөгдөхгүй. Би шагналын төлөө хөлбөмбөг тоглодоггүй. Би аз жаргалтай байхын төлөө тоглодог. Энэ шагналыг нэг л тамирчин авах боломжтой" гэж Неймар ярьжээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ”агентлаг

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=21569
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих