Өчигдөр/2016.12.25/ болсон алт болон хүрэл медалийн төлөөх тоглолтод Монголын дөрвөн баг бүгд шалгараад байсан. Ингээд аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод манай хоёр баг өрсөлдөгчөө хожиж, цомын эзэн болжээ. Харин хүрлийн төлөөх тоглолтод манайхан хожил байгуулж чадаагүй байна.
Тэмцээний хэсгийн тоглолтод манай баг өндөр амжилтыг үзүүлж, Улаан-Үүд /69:12/, Чита /89:14/, Красноярск /31:30/ зэрэг хүчтэй багуудыг хожиж, аваргын төлөө өрсөлдөх боломжтойгоо харуулж байсан юм. Аваргын төлөөх тоглолтод ч зохион байгуулагч орны багуудыг илүүрхэн хожиж, хоёр алтан медалийг хүртлээ.
Тэмцээний хоёр насны ангилалд "Билэгдлийн гарааны таван тоглогч"-д нэрлэгдсэн бөгөөд 10 насанд П.Энгүүн, Б.Энхбаяр, 11 насанд Т.Төрбаяр, О.Төрболд нар багтлаа.
Олон улсын тэмцээнд оролцсон Монголын багийн ахлагчаар Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга ахалсан бол дасгалжуулагчаар Отгонбаатар, Ванчинсүрэн, Пүрэвсүрэн, Баттогтох нар ажилласан юм.
Ч.БОЛОР

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих