Манай аймаг нийт 74,5 мянган хүн амтай бөгөөд хүн амын тоо дунджаар жилд 400-аар өсдөг бөгөөд үүнтэй уялдан ахуйн хэрэглээ байнга өсч байна. Хэрэглээ өсөхийн хэрээр хог хаягдал өдөр тутам нэмэгдэж орчин бохирдсоор байна.
Чойбалсан хотод 2008 оны судалгаагаар агаар бохирдуулах 14287 суурин эх үүсвэр, 5810 хөдөлгөөнт эх үүсвэр байна.Үүнд:
- 450 сая орчим квт эрчим хүч, 180-аад мян. ккал дулаан үйлдвэрлэхэд зарцуулдаг 220 гаруй мянган тонн нүүрс зарцуулдаг Зүүн бүсийн эрчим хүчний систем
- Жилд 360 тн нүүрс шатаадаг 6 уурын зуух, 24260 тн нүүрс, 8200 гаруй м3 мод түлдэг гэр хорооллын 4852 өрхийн зуух, 98 аж ахуйн нэгжийн халаалтын болон нам даралтын зуух
- Агаарт хорт утаа цацаж, хөрсийг хүнд металлаар бохирдуулдаг 5810 автомашин, тээврийн хэрэгсэл
Эдгээрээс гарсан хүхэрлэг хий, нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоос, химийн хортой нэгдлүүд агаар орчныг бохирдуулж, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Чойбалсан хотод тээврийн хэрэгслийн тоо сүүлийн жилд 5-7 хувиар байнга өсч байгаа бөгөөд жилдээ азотын давхар исэл 65.6 тн, нүүрстөрөгч 196.8 тн ялгаруулдаг гэсэн судалгаа байдаг.
УЦУОШ-ний албаны орчны бохирдлыг хянах лабораторийн тогтмол хийж байгаа хэмжилтийн дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн/SO2/,дундаж агууламж 0,004 мг/л, хамгийн их агууламж 0,035 мг/л, азотын давхар ислийн/NO2/ жилийн дундаж агууламж 0,017 мг/л, хамгийн их агууламж 0,072 мг/л байгаа нь хүлцэх агууламжаас давсан тохиолдол ажиглагдахгүй байгаа юм . Монгол улсын засгийн газраас экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 2006 онд шинэчлэн баталсан "Шингэрүүлсэн шатдаг хий” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус аймгийн олон арван байгууллага аж ахуйн нэгжүүд, иргэд эрчим хүч хэмнэн хямд эрчим хүч ашиглаж байгаа бөгөөд барилгын салбарт хийг өргөнөөр ашиглах болж байна. Судалгаанаас харахад Чойбалсан хотын 5 өрх тутмын нэг нь 20 л, ресторан, цайны газрууд 120-140 л, сургууль, цэцэрлэгүүд 80-100 л, үйлдвэр аж ахуйн нэгжүүд 200-300 л шингэрүүлсэн шатдаг хийг нэг сард хэрэглэж байгаа буюу аймгийн төвийн хэмжээнд шатдаг хийн хэрэгцээ 50-60 тн байна .Цаашид аймгийн төвд шатдаг хийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийг дэмжих бодлого барьж ажиллавал Улаанбаатар хот болон хөрш хотуудад очиж баллон цэнэглэдэг байдал зогсч, шатдаг хийн хэрэглээ өсөх бөгөөд автомашиныг хийгээр цэнэглэх станц байгуулан улмаар хөрш зэргэлдээ Хэнтий, Сүхбаатар аймгуудыг хангах боломж бий.
Манай аймагт улсын төсвийн хөрөнгөөр хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах, ландфиллийн аргыг нэвтрүүлэх ажил хийгдэж байна. Ландфиллийн арга нэвтрүүлэхэд шаардагдах техник тоног төхөөрөмжийг тендерт шалгарсан "НУКЛОН” ХХК нь БНХАУ-аас нийлүүлээд байна. Нийгмийн өмнө зайлшгүй тулгамдаж байгаа асуудлын нэг болох хог хаягдлыг байгаль орчинд халгүй зайлуулах буюу ландфиллийн аргад түшиглэсэн хогийн цэгийг Чойбалсан хоын төвд байгуулж байгаа бөгөөд цаашдаа хүн ам олноор сууршсан сум, уул уурхайн ашиглалт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд өргөнөөр нэвтрүүлбэл ил задгай хог хаягдлын хэмжээ эрс буурах болно. Ундааны сав, лааз, гялгар уут зэрэг хаягдлыг тусгай цэгүүдэд хүлээн авч, дахин боловсруулж үйлдвэрлэлд хэрэглэх мөн цаасан хогыг дахин боловсруулж гялгар уутыг орлуулах бүтээгдэхүүн хийх зэрэг алхмыг эхлээд байна
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих