Монгол улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр
ахлуулсан улсын онцгой комиссын шуурхай бүлэг болон аймгийн Засаг дарга
М.Бадамсүрэн нар 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Баяндун суманд ажиллаа. Ажлын
хүрээнд сумын онцгой байдлын өргөтгөсөн хуралдаан зохион байгуулж,
үүрэг чиглэл өглөө. Хуралдаан Соёлын төвд нээлттэй хэлбэрээр явагдаж,
иргэд асуулт тавьж, санал хүсэлтээ илэрхийллээ. Мөн өвөлжилтийг даван
туулахад зориулж 1000 боодол өвс, 400 шуудай хивэг, био бэлдмэл, тэжээл
хүлээлгэн өглөө.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=22087
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих