Шадар сайд У.Хүрэлсүх Гарьдхүүгийн Баярсайханыг УИХ-ын чуулганы
танхимын үүдэнд шанаадаж унагачихаад бантсан ч юм уу, бас гэргийнх нь
бие муудсан болохоор УИХ-ын гишүүнээсээ сайн дураар татгалзсан. Энэ үеэд
ингээд У.Хүрэлсүхийн улс төрийн карьер дууслаа гэж байв. Австрид хэлний
чиглэлээр сурч, бас улс төрийн боловсролоо нэмэгдүүлсэн өнгөрсөн зун
эргэж ирээд, багын найзуудтайгаа "Андууд” хамтлаг байгуулж, цахилгаан
гитар үүрсээр хүмүүстэй мэндчлэн улс төрд эргэн ирснээ зарласан билээ.
Удалгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Шадар сайд болсон.
-1989-1999 онд Зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан.
-2003 онд ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргааны их сургуульд захиргаа, эрхзүй, төрийн удирдлагаар магистр хамгаалжээ. Герман, орос хэлтэй.
Саяхан Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар Онцгой байдлын
ерөнхий газрын дэд даргаар хурандаа Г.Ариунбуянг томилоод байна.
Г.Ариунбуян нь У.Хүрэлсүхийн багын найз, "Андууд” хамтлаг хамтдаа дуулж
хөгжимдсөн сайн найз нь.
Хурандаа Г.Ариунбуян Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.-1989-1999 онд Зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан.
-2003 онд ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргааны их сургуульд захиргаа, эрхзүй, төрийн удирдлагаар магистр хамгаалжээ. Герман, орос хэлтэй.
-2005-2010 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т Төрийн захиргааны удирдлагын
хэлтсийн даргаар, 2010-2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
-2011-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор тус тус
ажиллаж байжээ. Мөн дүүргийн Онцгой комиссын гишүүн, онцгой комиссын
даргаар ажиллаж байсан ажлын туршлагатай, цэргийн мэргэжилтэй, чадварлаг
боловсон хүчин юм.
TOVCHOO.MN
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7356
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих